Хотын дарга, аа таны томилсон Я.Болор, Ч.Бум-Эрдэнэ нар 262 хүнийг хохироочихлоо

Хуулийн хэлтсийн дарга Я.Болор, дэд дарга Ч.Бум-Эрдэнэ нарыг АТГ-т шалгуулъя-

Хотын дарга С.Амарсайхан сар гаруйн өмнө Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар Газар зохион байгуулагч мэргэжилтэй Б.Ууганбаярыг томилсон. Харамсалтай нь газар зохион байгуулагч нь гэр хорооллыг барилгажуулах төлөвлөгөөнд орсон байршилд ажлаа эхлүүлээд байсан компанийн ажил таг гацчихаад байхад тоосон шинжгүй сууна.

Тодруулбал, Гэр хороололыг  барилгажуулах төлөвлөлтөд ороод байсан БЗД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт 1460 айлын орон сууц баригдах учиртай. Эхний ээлжинд орох 262 айл нь газраа чөлөөлж, барилгын компани нь ажлаа эхлүүлэх гэтэл хоёр өрх нь гэнэтхэн эсэргүүцэд хөдлөхөө байжээ. Учрыг тодруулахад НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга Я.Болор, Хот байгуулалт хөгжлийн газрын дэд даргаЧ.Бум-Эрдэнэ нар Барилга үргэлжлүүлэх зөвшөөрлөө сунгуулах өгчихсөн байсан иргэн А-гийн  “А” даалгаварыг  нь цуцалж захиалагч, гүйцэтгэгч хоёрын дунд асуудал үүсгэжээ.

Үндсэндээ НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга Я.Болор, Хот байгуулалт хөгжлийн газрын дэд дарга Ч.Бум-Эрдэнэ нар иргэн А-гаас 400 сая төгрөгийн шантаажилсан хоёрхон айлын эрх ашгийг хамгаалж, орон сууцаа хүлээж байсан 262 хүний эрхийг хөсөр хаясан гэсэн үг.

Хотын дарга С.Амарсайхан НИТХ-ын дарга байх үедээ 2017 оны сүүлээр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаас болж орон байргүй болсон зуу, зуун иргэд байна. Анх энэ ажил эхлэхэд л нийслэлээс ямар баталгаа гаргах вэ, иргэдийг хуураад явчихвал яах вэ гэдэг асуудлыг би тавьсаар ирсэн. Би олон иргэнтэй уулзаж байна. Харамсалтай нь өнөөдөр нийслэлийн олон иргэд ийм хүнд асуудалд орлоо. Нэгдүгээр сард НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг нарийн хэлэлцэж онцгой анхаарал хандуулна. Цаашид ямар бодлого, шийдвэр гаргах талаар анхаарч ажиллана. Хэдэн зуугаараа баталгаагүй гэрээнд “унаж” орон гэргүй болсон асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно” хэмээж байсан.

Тэгвэл одоо таны хариуцлага тооцох учиртай хүмүүс өөрийн тань томилгоонд бардаж, нийслэлийн ажлыг гацааж эхэлсэн дээрх эрхмүүд болоод байна. Манай улсад бүтээн байгуулалтын ажил өрнүүлэхэд ердөө л зургаахан сарын хугацаа олддог. Гэтэл энэ цаг хугацаанд нь бичиг цаасны ажлаар үйл ажиллагааг нь боомилж, зогсоохоор хэзээ бүтээн байгуулалтын үндсэн ажилдаа орох вэ.

Анхнаасаа мэргэжлийн бус хүнийг томилох гээд байхад манай сайтын зүгээс сануулж байсан. Харин одоо тэрхүү сануулгын дагуу Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр энэ төсөл гацвал нийслэлийн дараагийн төлөвлөгөөт ажилд ч саад учирна гэдгийг ойлгохгүй байгаа бололтой.

Уг нь гэр хорооллыг барилгажуулж нийслэлийн утааг 50 хувь бууруул гэдэг даалгаврыг Ерөнхий сайд У.Хүрэлсүр хотын мэрт даалгасан. Засгийн газрын зүгээс сайжруулсан түлш зэргийг ашиглах гэх зэргээр олон арга хэмжээ авсан. Ганц үлдсэн асуудал нь гэр хорооллын барилгажилтыг хурдавчлуулах. Тиймдээ ч ирэх өвөл утааг 50 хувь бууруулах боломж бий. Хэрвээ чадахгүй бол хар толгойгоороо хариуцаарай гэдэг үүргийн Ерөнхий сайд Хотын мэр танд өгсөн.

Харамсалтай нь Ерөнхий сайдтай сөрөх нь холгүй байж томилсон Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр тэргүүтнүүд чинь ажлаа мэдэхгүй улмаас та ч утаа буурахгүй бол хар толгойгоороо хариуцах нь хаашаа юм бэ. Албан тушаалаасаа огцорч мэдэх байх даа.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаярын хувьд мэргэжлийн архитектор бусын зэрэгцээ ийн хотын ажил гацаж байвал түүнд ашигтай тал бас бий. Учир нь Б.Ууганбаяр үнэн хэрэгтээ АН-ын угшилтай эвслийн Засгийн газрын үед буюу З.Баянсэлэнгэ Барилга хот байгуулалтын сайд байхад  Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэлтэст ажиллаж байсан нэгэн. Харин хотын дарга С.Амарсайхан таны зүтгүүлсээр ирсэн Б.Ууганбаярын эхнэр Т.Пүрэвхатаныг өөрийн тань хамаарал бүхий “Оюуны Ундраа” компанид зөвлөхөөр ажилладаг гэх юм билээ. Хэрвээ тийм бол нийслэлд бүтээн байгуулалт явагдах бус нэг талдаа гацаах санаархал, нөгөө талдаа хэсэг хүний ашиг сонирхол л үйлчлэхээр болоод байна.. Үүгээр ч зогсохгүй бхрилга үргэлжлүүлэх зөвшөөрлөө сунгуулах гээд өгчихсөн байсан иргэн А-гийн “А” даалгаварыг цуцлах шийдьэрийг гаргачихсан суугаа дэд дарга Ч.Бум-Эрдэнэ, Хуулийн хэлтсийн дарга Я.Болор нарыг холбогдох хууль хяналтын байгууллага хийгээд АТГ-т шалгуулвал тэд яагаад асуудлыг хууль журмын дагуу шийдээгүй вэ гэдгийнх нь учиг нь тайлагдах болов уу. 

Уг нь энгийнээр харахад, яг одоо хөндөгдөөд байгаа гэр хорооллыг барилгажуулах ажилд л гэхэд нийтийн эрх ашгийг тэргүүнд тавьж, хоёр айлтай учраа ололцох боломж нийслэлийнхэнд бий. Данч мэргэжлийн бус, шахааны хүмүүс цаашид хэрхэх бол гэдгээс “айсан” ёстой л наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болтол ажлыг гацаалаа.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!