Б.Шарав: 50 жилийн зүтгэлийн минь хариу ирлээ

Өнөөдөр /2019.07.08/ Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд төрийн шагнал гардуулах ёслол боллоо. Энэ үеэр Чингис хааны одонт, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон олгосон юм.

Хөгжмийн зохиолч Б.Шарав: Би хөгжмийн урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний үр шим надад болон манай гэр бүлд ирлээ. Гэвч энэ бол зөвхөн миний гавьяа биш юм. Надтай хамтарч ажилладаг уран бүтээлчдийн маань, Монголын ард түмний минь хийж бүтээсэн их урлагийн түшиж, гол үзэл баримтлалаа болгож явсны үр шим гэж бодож байна. Миний уран бүтээлийг үргэлж дэмжиж байдаг ард түмэн, төр засгийн байгууллагууддаа баярлаж байна. Цаашид Монголын хөгжмийн урлагийг улам өндөрт хөгжүүлж яваарай гэж хүсье.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!