Өнөөдөр “Хүчин төгсөх барилдлагатай улаагчин хонь өдөр”

Аргын тооллын 7 сарын 09 ангараг гараг. Билгийн тооллын 7. Хүчин төгсөх барилдлагатай улаагчин хонь өдөр. Өглөө нар 05:02 минутанд мандан, орой 20:51 минутанд жаргана. Уг өдөр гахай, туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр буян номын үйл хэргийг эхлэх, хувраг болох, урилга уншлага урих, тарни тоолох, сүм дугана нээх, үр тариа тарих, гэрээ хэлэлцээ хийх, нярайлах, зар сурталчилгаа явуулах, шинэ гэр байранд орох, малын ашиг шим авах, мал гадагш өгөх, хишиг даллага авхуулах, насны ном уншуулах, огторгуйн үүд сахих зэрэгт сайн. Хануур төөнүүр хийлгэх, анагаах элдэв үйл хийх, өндөр албан тушаалд эхэлж суух, хот балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу. Аян замд одогсод зүүн хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл ирнэ. Чих, сүүж, шагайдаа мэс бүү хүргэ

07 сарын 09-нд дэлхийн түүхэнд:

  • 1816 оны энэ өдөр Аргентин испаниас тусгаар тогтнов.
  • 1968 оны энэ өдөр монгол улсын их сургуулийн бүрэлдэхүүнд Поллитехникийн дээд сургууль байгуулагдав.
  • 1962 оны энэ өдөр энхтайван, зэвсэглэлийг хорогдуулах, олон улсын аюулгүй байдлын төлөө чуулга уулзалт москва хотноо нээгджээ.
  • 1967 оны энэ өдөр зөвлөлтийн анхны сөнөөгч нисэх онгоц як-40 нисэх хүчний баярын үеэр нислэгээ үзүүлжээ.
  • 1952 оны энэ өдөр бүгд найрамдах ардчилсан герман улс социализмыг бүтээн байгуулах шийдвэр гаргалаа.
  • 1979 оны энэ өдөр ану гариг хоорондын станц “Вояжер-2”-ыг хөөргөжээ

07 сарын 09-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1956 оны энэ өдөр америкийн жүжигчин Продессер Том Хэнкс мэндэлжээ.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!