Бүрүү бөхөд Land Cruiser өгөхгүй

Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн бай, шагналын талаар “Toyoto Sales Mongolia” компанийн захирал  Курахаши Тоширо,  Үндэсний их баяр наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Эрдэнэжаргал нар мэдээлэл хийлээ. “Toyoto Sales Mongolia” компани нь зургаа дахь удаагаа түрүү бөхийн бай шагнал дээр хамтран ажиллаж байгаа бөгөөд ихэвчлэн шинэ Land Cruiser маркийн автомашин өгдөг байжээ. Харин энэ жилээс эхлэн тус компаниас түрүү бөхөд автомашин бус “Тоёота цом” өгөхөөр болсон байна. Түрүү бөхийн шагналыг 13-ны өдөр уяачдын наадмаар гардуулах аж. “Toyoto Sales Mongolia” компанийн захирал  Курахаши Тоширо хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд морь унаач хүүхдүүдийн бэртэл гэмтэл олны анхаарлыг татаж байгаа билээ. Тиймээс бид энэ жил унаач хүүхдүүдэд чиглэсэн 150 ширхэг хамгаалалтын хэрэгслийг бэлдэж хүргэх юм гэв.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!