Ерөнхийлөгчийн хоригоор АН завсарлага авлаа

0
78

Ерөнхийлөгч Засгийн газрын сайд нарын томилгоонд  хэсэгчлэн хориг тавьсан асуудлаар Хууль зүйн байнгын хороо хуралдав. Асуудлыг хэлэлцэж эхлэхийн өмнө АН-ын бүлгийн дарга Ж.Эрдэнэбат завсарлаж авах хүсэлтээ танилцуулсан.  Тэрбээр  “УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр гэнэт оруулж ирсэн. Энэ хориг аравдугаар сарын 26-нд гарсан байтал өнөөдрийг хүртэл АН-ын бүлэгт танилцуулаагүй байна. Тиймээс АН-ын бүлэг хоригийн асуудлаар хуралдаж, судалж, албан ёсны байр сууриа нэгтгэнэ. Тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна” гэв.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэж, хариу өгөх ёстой. УИХ-ын чуулганы хуралдаанаар 2018 оны төсөв, бусад чухал асуудлууд хэлэлцэж байхад Сангийн сайдгүй байж болохгүй. Тиймээс АН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өгч байна” гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!