Б.Хурцад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурц нарын 9 хүнийг шалгаж байгаа. Энэхүү хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлэг нь болох юм. Одоогоор шүүгдэгч нарын өмгөөлөгч нар гүйцэт ирээгүй байна.
Тодруулбал, Б.Хурц нарын 9 хүнийг хуучин эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлэг болох юм. Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргана. Эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах юм.
Б.Хурц нарыг буруутгаад буй зүйл ангид
133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах
251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нар нэр холбогджээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!