Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлжээ

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АХЛАГЧ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТАНАА СОНОРДУУЛАХ НЬ:

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ НАР ТАНАА ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ.

2019.07.08 Улаанбаатар хот

Монгол Улс 2012 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы улс төр, аюулгүй байдлын асуудлаарх хорооны хуралдаанаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус” тогтоолыг баталж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай Тунхаглалд цөмийн зэвсэгтэй таван гүрэн болох АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, ФранцУлс гарын үсэг зурсан байдаг. Ийнхүү Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл (2009 оны УИХ-ын 45-р тогтоолоор батлагдсан) Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар бармтлах бодлогод цөмийн хаягдал булшлахыг (4.4,4.5,5.2 дугаар зүйл заалтуудад ) Мөн Цөмийн энергийн тухай хуулийн ( 3.1.6,9.1.7, 9.1.8-дугаар зүйлд), Газрын тухай хуулийн (16.1.10.16.1.14) заалтуудад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлш хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулах, цөмийн төхөөрөмж буюу цацраг идэвхит хаягдал булшлах газар байгуулах тухай олон заалтуудыг баяр наадмын үеээр оруулсан байдаг. Манайд цөмийн зэвсэг бүхий дээр дурьдсан таван гүрэн, уран хайх, олборлох тусгай зөвшөөрөл эзэмшиж цөмийн зэвсгийн анхан шатны бүтээгдэхүүн болох ураны исэл буюу “шар нунтаг” туршилт нэрээр олборлож Улаанбадрах суманд гамшиг үүсгээд байна. Ингэж цөмийн циклийг бүхэлд нь хөгжүүлэхээр хуульчилсан нь Монгол улс НҮБ-д хүлээсэн үүргээ зөрчиж байна. Энэ бодлогоо баттай хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Их хурал асар их эрсдэлтэй цөмийн салбарын чиглэлээр олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах, хууль батлах ажлыг, хууль ёсны эрх ашиг нь шууд хөндөгдөж буй хүн ам, нутгийн ард иргэдийн саналгүйгээр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах Үндсэн хуулиар хүлээсэн(10.2-д) үүргээ зөрчиж буйн илрэл хэмээн буруутгаж байна.

2 Монгол улс уран олборлох цөмийн салбарт орох бэлтгэл хангагдаагүй талаар дурьдвал:

• Үйлдвэрлэлд ашиглагдсан усны цацраг идэвхит бодис болон химийн бохирдлыг хянах хяналтын тогтолцоог бий болгоогүй. Цацрагийн (альфа,бета,гамма болон радоны хэмжээг тодорхойлох техникийн чадамжийг сайжруулах) зэрэг ажлууд хийгдээгүй. Энэ бүх хяналтын эрхээ, ашиг олох гадаадын компанид даатгаж тэдэнд хянах эрхээ өгчихсөн. Өөрөөр хэлбэл төрийн хяналт байхгүй, орон нутгийн хяналт бүр ч байхгүй.

• Цөмийн салбарт тавих хяналтын хууль эрх зүйн орчин эхлэл төдий, байгаль орчин хүн ам,бүр ирээдүйн хүн амыг хамгаалах үнэлгээ хийх мэргэшсэн байгууллага байхгүй, Монгол улсын өөрийн стандарт батлагдаагүй.

• Говийн нутагт олонтой давтагддаг хүчтэй шороон шуурга, угалз, түйрэн зэргээр уран олборлолтын хаягдалын далангын шороо хийсэж , ойр хавийн бүх нутаг ус бэлчээрийг цацрагтай шороогоор бохирдуулах аюултай. Үүнийг зогсоох хамгаалах ямарч стандарт байхгүй юм.

• Газрын гүнд Ураны хүдэрийг хүхрийн хүчилээр уусган баяжуулах арга хэрэглэж “шар нунтаг”гарган авах нь гүний усыг цацрагаар бохирдуулах аюултай.

• УИХ- ын гишүүд нь ёс зүйгүй авилгад гүнзгий идэгдсэн, Засгийн газрын холбогдох байгууллагууд “Цөмийн аюулгүй байдлыг хангах санаачлага” болон Мон-Атом ХХК, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын газар, БОАЖЯ, Уул уурхайн яам, Цөмийн энергийн газар хяналт тавих чадваргүй, сонгуулийн үр дүнгээр томилогдсон, ихэнх нь мэргэжлийн бус, улс төрчдийн хамсаатан ажилладаг тоглоомын газар болсон. \Энэ талын олон баримт фактууд байгаа\

• Тухайлбал:Ураны салбарт Монгол улсын Засгийн газрыг төлөөлж төрийн хувь эзэмшигчээр оролцох, хяналт тавих, салбарын материаллаг бааз, өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, уул уурхайн хариуцлагатай зарчмаар гүйцэтгэх зэргээр хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахаар байгуулагдсан Мон-Атом Компаний ТУЗ,үе үеийн гүйцэтгэх удирдлагууд хоёр намын сонгуулийн үр дүнгээр томилогдсон этгээдүүд ураны салбарт олгосон улсын, хөрөнгө мөнгийг үрэн таран хийсэн. 2016 онд 8.632.289.9 тэрбум төгрөг данс бүртгэлд нь тусгагдаагүй, алга болсон тухай аудитын шалгалтаар УИХ дээр яригдаж байсан ч хэн ч хариуцлага хүлээхгүй явж ирсэн.

• Ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай хуулийн бүрэн эрхэд хамаарах үүргээ эдгээр төрийн байгууллагууд болон ураны хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд огт хэрэгжүүлдэггүй. \Баримт фактууд олон байгаа\

• Ийм туйлын хариуцлагагүй, хянах чадваргүй авилгад идэгдсэн төрд хувь заяагаа даатган уран ашиглах нь эмгэнэлд хүргэнэ.

Өнөөдөр Францын Арева-Кожеговь компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Туршилтын олборлолт” нэрээр Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн шийдвэргүйгээр, цөмийн энергийн тухай олон улсын болон дотоодын хууль тогтоомж, стандартыг зөрчин “шар нунтаг” олборлосны улмаас малчин айл бүрд элдэв гажигтай төл гарч, мал нь үхсээр, сүүлийн жилүүдэд голомтын бүсэд амьдардаг малчин эмэгтэйчүүд үр зулбах,гажигтай төрөлт олширсоор “мутант бүс” бодитоор үүсээд байна. \баримтуудыг СД-д хавсарган хүргүүлж байна.\ Улаанбадрахын малчид “Үр хүүхдүүдээ энд ирэх хэрэггүй хэмээн захиас гэрээсээ өгч, бид ч дууссан хүмүүс” гэсэн цөхөрлөө барсан гаслангийн дууг Монголын төр огт сонсохгүй, тоохгүй байна. Цацраг болон хүнд металиар хордсон махыг Улаанбаатар хотынхон ч хэрэглэсээр байгаа нь гашуун үнэн билээ. Уран олборлох,баяжуулах үйлдвэр барих,Цөмийн цахилгаан станцтай болох төрийн санаархал нь, ард түмний хүсэн хүлээсэн яаралттай шийдэх асуудал биш бөгөөд харин ч монгол улс цөмийн эрсдэлийг хүлээж, цөмийн хог хаягдлыг нутагтаа булшлах гарцаагүй байдалд орох,цөөхөн үндэстэн мөхөх аюулд ч хүрч болзошгүй ноцтой үр дагавартай тул бид эрс эсэргүүцэж байна.

3 Иймд дараах шаардлагыг тавьж байна.

1. Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статус, цөмийн хаягдлыг нутаг дэвсгэртээ булшлахгүй байх, хадгалах, дамжин өнгөрүүлэхгүй байх,Цөмийн циклийг бүхэлд нь хөгжүүлэхгүй байх эрх зүйн орчинг олон улсын хэмжээнд баталгаажуулах.

2. Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогод цөмийн хаягдал булшлахыг( 4.4,4.5,5.2 дугаар зүйл заалтууд) Цөмийн энергийн тухай хуулийн ( 3.1.6,9.1.7, 9.1.8-дугаар зүйлд) Газрын тухай хуулийн (16.1.10.16.1.14) заалтуудыг цуцлаж, Цөмийн энергийн тухай хуулийн үзэл баримтлалыг иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах Үндсэн хуулиар хүлээсэн(10.2-д) үүрэгт нийцүүлж өөрчлөх.

3. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин айл бүрд элдэв гажигтай төл гарч, мал нь үхсээр, сүүлийн жилүүдэд голомтын бүсэд амьдардаг малчин эмэгтэйчүүд үр зулбах,гажигтай төрөлт олширсоор ”мутант бүс” үүссэн байгаа нь Францын АреваКожеговь компани “шар нунтаг” олборлосны улмаас болоогүй гэж төр үзэж байгаа бол өөр ямар учир шалтгаан буйг Олон Улсын хараат бус шинжээч судлаач оролцуулсан баг томилж энэ бүс нутагт хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудлыг нэн даруй зогсоохыг шаардаж байна.

4. Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн ураны хайгуул олборлолтын зөвшөөрөлтэй бүх сумдын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хавдар өвчний судалгааг гаргаж танилцуулах.

5. Дээр нэр дурьдагдсан аймаг сумдын малын өвчнийг судалгааг гаргах

6. Хууль ёсны эрх ашиг нь шууд хөндөгдөж буй хүн ам, нутгийн ард иргэдийн саналгүйгээр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах Үндсэн хуулиар хүлээсэн(10.2-д) үүргээ зөрчиж, уран олборлох, баяжуулах, цөмийн цахилгаан станц байгуулах хууль батлан гаргахгүй байх.

7. Улсын Их Хурлын чуулганаар цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж уран цөмийн асуудлыг идэвхижүүлэх төслийг дэмжих гэж байгааг эсэргүүцэж байна. Иймд Нийтийн сонсголын тухай хуулийн 7-р зүйлд заасан “Хууль тогтоомжийн төслийн сонсгол”-ыг Уран болон “Улаанбадрахын асуудлаар “ яаралтай хийхийг Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд та бүхэнд сонордуулж, шаардаж байна.

8. Туйлын хариуцлагагүй хяналт тавих чадамжгүй төртэй үед уран ашиглах нь Монгол шиг цөөхөн хүн амтай улсад үе удмаараа мөхөлд хүргэх аюултай тул ураны хайгуул олборлолт, баяжуулах үйлдвэр барих шийдвэрийг нэн даруй зогсоохыг ҮАБЗ- с шаардаж байна!!!

9. Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд ч, Үндсэн хуулиар (10.2-д) иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах үүргээ зөрчиж Улаанбадрахын иргэдийг золиосонд гаргаж байгаа нь “төрийн гэмт хэрэг” гэж үзэж байна.

Бид шаардлагынхаа хариуг хуулийн хугацаанд заавал авахыг шаардах болно.

Хариуг хүлээн авах хаяг: БЗД-Сансарын шуудан-49 дүгээр салбар хайрцаг 74 Емайл: bayansharga@gmail.com, утас: 99716799

Шаардлагад нэгдсэн ТББ

ТАН-Эвсэл

Их Бага Баяншарга ТББ

Улаанбадрахчуудын эрхийг хамгаалах хөдөлгөөн ТББ

Эвийн хүч Эх нутгийн төлөө хөдөлгөөн ТББ

Голомт -Цөмийн Эсрэг Хөдөлгөөн ТББ

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл. ТББ

Босоо Хөх Монгол ТББ

Босоо Монгол ТББ


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!