Маргааш Төрийн далбааны өдрийг тэмдэглэж цэргийн парад жагсана

Манай улс долдугаар сарын 10-ны өдөр Төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү үйл ажиллагааг 2009 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд энэ жил арав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Иргэдэд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэхэд энэхүү өдрийн зорилго чиглэгддэг бөгөөд энэ үеэр Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлүүд ёслолын жагсаал хийдэг юм.

Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчнээс Хуурай замын болон Агаарын цэргийн командлал, ҮБХИС болон Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл ангиудын бие бүрэлдэхүүн алхах аж. Харин шөнийн парадын бэлтгэлийн жагсаалыг энэ сарын 7, 9-ний өдрийн үүрээр жанжин Д.Сүхбаатарын талбайд хийх юм байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!