“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид АЖИЛЧДЫН хоолыг хурцаар шүүмжлэв

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 6500 гаруй ажилтан ажиллагсадтай. Уул уурхайн салбарынхан ажлын нөхцөл хүнд, ээлжээр ажилладаг тул хоол хүнсний асуудалд   хэзээний нухацтай хандаж ирсэн. Тиймдээ ч үндсэн цех, хэсгүүдэд үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудаа тендер сонгон шалгаруулалтаар ажиллуулдаг. Нэг  ёсондоо үндсэн цехүүд тус тусдаа хоолны газартай гэсэн үг.

Сүүлийн 5 жил гаруй хугацаанд “Хаан хүнс Эрдэнэт” компани Эрдэнэт үйлдвэрийн төв оффис буюу АБК-ын хоолны газрыг хариуцан ажиллаж байгаа. 1000 гаруй ажилтнаас гадна зочдыг халуун хоолоор хангадаг тус компанийн үйл ажиллагаанд үйлдвэрийн ажилчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэд зөөврийн хоол байнга хүйтэн очдог, амт чанар муу, орц хэмжээ маш бага зэрэг гомдлыг хэлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нэг ажилтны ѳдрийн хоолны зардалд 9000-11000 мянган төгрөг зарцуулдаг байна.

Энэ мөнгөн дүнд нэг болон хоёрдугаар хоол, салат, хачир, халуун уух зүйлс багтдаг гэв. Чухамдаа уурхайчдын бухимдлын 80 гаруй хувийг хоолны амт чанар, орц хэмжээ, бас зөөврийн хоолны халуун хүйтэн зэрэг асуудал эзэлж байна. Хүдрийн ил уурхайн ажилтан ажиллагсад ажлын байрны нөхцөлөөс шалтгаалан хоолны газраа өөрсдийн ажлын байран дээрээ ажиллуулдаг. Ил уурхайд өнөөдрийн байдлаар “Москва” петушки ресторан ажилчдын халуун хоолыг хариуцан ажиллаж байна. Засвар механикийн заводын ажилчдын хоолны газрыг тун саяханаас “Таятан фүүдс” компани хариуцаж эхэлсэн байна.

Туршлагагүй компанид ажилчдын хоолныг даалгасан хоолны амт чанар хангалтгүй байна хэмээн Эрдэнэт үйлдвэрийн ажилчид тус газрыг хатуухан шүүмжилжээ. Дээрх халуун хоол үйлдвэрлэгч нарыг хүнсний эрүүл ахуйн хяналтын баг хариуцан ажилладаг. Тодруулбал, хоол зүйч, хүнсний эрүүл ахуйч, халдвар судлагч гэсэн 3 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг байнга хянадаг байна. Гэвч ажилтан ажиллагсад хоол үйлдвэрлэгч нарыг усан шөл, хүйтэн хоолоор үйлчилж, өдөр тутмын хоолны цэсгүй, орц багатай, илч муутай хоолоор үйлчиллээ хэмээн бухимдав. Хоол үйлдвэрлэлийн технологи, халдвар хамгаалал, хүнсний хадгалалт тээвэрлэлт, эрүүл ахуйн чиглэлээр хяналт тавьж зөвлөлгөө өгдөг хяналтын багийнхан ажлаа сайжруулахын ажилчид ийнхүү сануулжээ.

Гэрээт компаниудад хоол хүнс хадгалах, зөөвөрлөх, боловсруулахтай холбоотой хоол үйлдвэрлэлийн технологийн зөрчил гардаг ч хяналтын хуудсыг мөрдүүлж арга хэмжээ аваад өнгөрдөг байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ихэнх ажилтан хоногийн хоолныхоо 50-60 орчим хувийг ажлын байрандаа иддэг. Иймд ажлын байранд олгодог халуун хоол нь зөв боловсруулсан эрүүл хүнс байх нь ажиллагчдын эрүүл мэндэд ихээхэн нөлөөтэй юм. Ажилчдынхаа эрх ашгийн төлөө чанга дуугарах ёстой Үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудад өнөөдөр үйлдвэрийн ажилчид сошиал орчинд хатуухан үг дайж нөхцөл байдал бодит ажлын байран дээр ямар байгааг ил тод харуулав” хэмээн Орон нутгийн ERDENETLIFE.MN сайт энэ сарын 4-ний өдөр буюу пүрэв гаригийн дугаартаа шүүмжлэлтэй хандсан ажилтнуудын пост, комментуудыг эх сурвалжаа болгон мэдээлсэн. Харамсалтай нь, мэдээллээ 24 цаг ч болголгүй устгаж, эцэстээ өнөөдөр буюу долдугаар сарын 6-ны бямба гаригийн дугаар дээр “залруулга” мэдээ бичиж, түүнийг нь хэсэг бүлэг нөхөд манай сайтын цахим шуудан руу улайстал шидэлж байна. Тус сайтын залруулснаас үзвэл Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд үйлдвэрийнхээ эсрэг худлаа мэдээлэл цацаж, шал хэрэггүй зүйлд гомдоллосон бололтой юм. Түүнчлэн хаанахын ч юм хяналт шалгалтынхан амралтын өдрийг үл тоон шуурхай ажиллаж, уурхайчдын гомдол мэдээлэл нь худлаа гэдгийг нотолсон гэнэ. Тиймээс ERDENETLIFE.MN сайт мөн шуурхай ажиллан залруулга гаргаж, өнөөх залруулгыг нь манай руу тийнхүү шидэлж байгаа юм байна.

…Харамсалтай нь, эл залруулга ҮНЭН гэж уншигдахгүй, итгэл үнэмшил төрүүлэхгүй байна, мэргэжил нэгтнүүд минь. Уурхайчид, үйлдвэрийн ажилтнуудын гаргасан гомдол, эсэргүүцлээс илүү үнэн гэж хаана байхав дээ. Олон олон ажилтнуудын хоолоо голсон, хоол савласан савлагаанд эгдүүцсэн, эрүүл мэнддээ анхаарал тавихыг шаардсан пост, комментуудыг ганц сайтын ганхаж, гунхсан залруулга үгүйсгэж дийлэхгүй юм. Тэгээд ч олон түмнийхээ эрх ашгийг хамгаалж, тэдний төлөө гүйхгүй юм бол сэтгүүлзүйн салбарт ажиллаж, сэтгүүлч гэж харайлгаад яах билээ. Гомдол гаргасан ажилтнуудаас яриа, тодруулга авч ултай суурьтай сурвалжлан мянга мянган уурхайчдын төлөө явалгүй яаран адган ЗАЛРУУЛГА мэдээлэл хийсний учир юув. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага болоод холбогдох байгууллагаас ХУДЛАА ШҮҮ гэж ганц хашгирснаар угаадас мэт бохир заваан савлагаатай өдрийн хоолны зургийг нийтэлсэн ажилтнуудын мэдээлэл худлаа болчихгүй юм. Тиймээс мэдээлэл нийтлэгдсэнээс хойш манай сайт руу хандан бодит факт, гомдол мэдээллийг хүргэхийг хүссэн уурхайчдын дуу хоолой, цахим шуудангаар ирүүлж буй гомдол саналыг бид цуцалгүй хүргэх болно.

Дор зургаар оруулсан, уурхайчдын гомдол шүүмжлэл бодит байдал дээр нотлогдоогүй гэнэ… ийм залруулга, ийм үгүйсгэл байж болох уу?!

14 Сэтгэгдэлүүд

  1. Нотлох баримт байгаа юу эвлүүлэг юм бишүү ажил хийж байгаа нэгнээ ингэхээ больмоор юм эрдэнэт үйлдвэр дээр хооллож байсан сайхан л байсан даг

  2. Залруулга хийсэн байна Шүүлтүүргүйгээр нийгэмд буруу мэдээлэл цацаж болохгүй шүүдээ ард нь олон хүний хөдөлмөр шингэсэн байдаг шүү !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! …………

  3. Үйлдвэрийн удирдлагууд орж ирж бичээд байгаамуу, залруулга нтр гээд…. олон мянган уурхайчин тэсрэх цаг ойртож байгаа шүү

  4. Ажилтнуудын баталсан комментууд байхад юу залруулах гээд чичрээд байгаам дээ чаос

  5. Ажил хийж байгаа залуусдаа ахиухан махтай, илчлэг ихтэй сайн хоол өгөхгүй бол уургийн дутагдалд ороод, хөдөлмөрийн чадвараа алдышдээ. Хүнд ажил хийж байгаа идэр насны эрчүүдийн эрүүл мэнд та нарын гарт байнашдээ, жоохон сэтгэлтэй байлдаа ” Хаан хүнс-Эрдэнэт” ээ. Тэдний хоолны ихэнхийг булаагаад идчихсэн байнаш дээ.

  6. Хамгийн сайн компани гэж үнэлэгдсэн л компаниуд ш дээ. ЭҮ-н өөрсдийнх нь сонголт байсан. Гэвч амьдрал дээр ийм л байгаа, энэ бол үнэн. Асуувал нотлох баримтын хүрээнд хариулахад бэлэн байна. Үнэнээ нуух гэж дайралдсан газар болгоноо дараад дараад, нуугаад нуугад явчихдаг хүмүүс ш дээ. хүсвэл нэрлэж бас болно.

  7. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид гэж үнэн даварсан гарууд байдаг шдээ их зантай бүдүүлэг архичин гарууд байдаг хоол үйлдвэрлэгчид наана очих дургүй болсон хоосон явцгааг


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!