ЕРӨНХИЙ САЙДАА, “ЭКО КОНСТРАКШН”-ыг ТОЙРСОН ИДЭЭ БЭЭРИЙГ ШАХАЖ ӨГӨӨЧ

-МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, “Эко констракшн”-ын С.Нямдаваа нар МАН гэх малгай дорх гагнагдсан гинж учраас намын даргын төмөр нударга л буух цаг болсон байж мэднэ-

Иргэдийн хямд үнийн сонголт, орон сууцны хэрэглээгээр наадагч “чанаргүй” барилгыг угсрагч “Эко констракшн” ХХК Самдан овогтой Баярсайхан, Самдан овогтой Нямдаваа нарын нэр дээр байдаг.

Бороо хур ихтэй, үерийн гамшиг хаа сайгүй байгаа энэ цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Баянмонгол, Саруул хорооллын оршин суугчид үерийн гамшигт амь нас, эд хөрөнгөөрөө шууд хохирч мэдэх бодит аюулыг үерийн далан дотор барилга барьж эхэлсэн Эко констракшн улам бүр бүрдүүлсээр байна гэдгийг Геодези, усны барилга байгууламжийн газраас удаа дараа анхааруулсаар. Арга заль нь улам нарийсч, авах ашиг олохын шуналд нь эцэс төгсгөл гэж үгүй болсон С.Нямдаваагийн барилга барих, эхлүүлэх тусгай зөвшөөрлийг цуцлах хангалттай үндэслэл үүгээр тогтохгүй бий гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч ээлж дараалан факттай нь дуулгасаар байгаа. Яг үнэндээ “Эко констракшн” компани нь чанаргүй барилгуудаа зарж борлуулахын тулд зарим нэг хэвлэл, холбоодтой орон сууцаараа бартерийн гэрээ хийж рекламны сайнаар чанаргүй амбааруудаа зарж борлуулдаг нь нууц биш болсон.

Байраар амаа үдүүлсэн хэвлэлийнхэн 2010 онд ашиглалтад орсон даруйдаа 1200 ам.доллараар шоо метр нь үнэлэгдэж байсан Хан-Уул дүүргийн XI хороон дахь “Маршал таун” 216 айлын орон сууцыг нь баруун зүүн, өөд уруугүй сурталчилсаар борлуулалцаж өгсөн нь ч нуух аргагүй үнэн. Дараа нь 2011 онд ашиглалтад орсон Баянгол дүүргийн IV хорооны нутагт сүндэрлэсэн 1150 айлын багтаамж бүхий “Голден парк” хотхон, Баянзүрх дүүргийн VIII хороонд баригдсан 240 айлын орон сууц, Баянгол дүүргийн IV хороонд 374, тус дүүргийн VII хороонд 240, V хороонд боссон 264 айлын орон сууцууд гээд чанарыг часхийтэл харуулсан нэгээхэн ч орон сууц алга. Ямартаа тус компанийн байруудыг өнөөдөр аль ч банк барьцаанд авдаггүй гэж байгаа.

Тэрчлэн оршин суугчид, захиалагчдаас нь хэзээ ч талархлын үг унаж байгаагүй тус компани өнөө хэр тусгай зөвшөөрөлтэйгээ халдашгүй дархан байж, оршин тогтносоор. Барилга, байшингуудыг нь Улсын комисс үг дуугүй хүлээж авсаар байдаг нь хачирхалтай.

Саяхан Монголын Зам, барилгын материалуудын химийн инженерүүдийн холбоо ТББ-ын мэргэжлийн инженерүүдийн санаачлагаар 1996 оноос хойш ашиглалтад орсон орон сууцны барилга байгууламжуудад үзлэг, шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар тус компанийн нийт барилга байгууламжийн 70-80 хувьд цууралт бяцралт үүсч, цаашид он удаан жил ашиглах боломжгүй болж байгааг оролцсон инженерүүд онцолсон байгаа юм.

Ан цав эвдрэл, цууралт үүсээд байгаа барилгуудын зургийг баримтжуулан удахгүй олон нийтэд мэдээлэх аж. Байдал иймдээ хүрч байхад мэргэжлийн байгууллагууд яг юу хийж байна вэ.

“Эко констракшн” гэх энэ компанийн талаар ижил үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нь тэднийг чанаргүй үйл ажиллагаагаа нуухын тулд охин компани байгуулж бусдыг төөрөгдүүлдэг талаар ч хэлж байна. Үнэхээр “Эко констракшн”, “Русский Улаанбаатар пропертиз, Русский констракшн гээд тоочвол уртхан жагсаалт болно.

Ийм байтал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй нөхөд юу ч болоогүй мэт түүхий хоол мэт барилга байгууламжуудыг нь ОНЦ дүн тавин хүлээн авч, БХБ-ын сайд Х.Баделхан өөгшүүлэн толгойг нь илсээр байгааг ойлгоход бэрх. Одоо байтлаа үерийн далан дотор бардамнан барилга барьж эхэлсэн нь тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хангалттай шалтгаан болох байтал МАН хэмээх дэлбэгэр малгай дор хоргодсон тэд С.Нямдаваагаас аль эрт нэн чухал “бэлэг” авч, түүгээрээ амаа үдүүлсэн байж мэднэ гэх шуум намын нөхдийн дунд нисэлдэж эхлэв. Тэгэхээр холбогдох байгууллагуудаас юу ч найдаж, хүлээх шаардлагагүй гэсний илэрхийлэл болсон эл шуумыг, үер усны аюулаас сэргийлэхийг өдөр бүр анхааруулж буй энэ өдрүүдэд тэдний гагнасан гинж мэт нөхөрлөл болоод далан доторх байгууламж нь бусдад хэр хэмжээний хохирол чирж ирж болзошгүй байгааг намын дарга бөгөөд Засгийн газрын тэргүүн нь дуулж мэдсэн л байдаг байлгүй дээ. Эцэстээ, Х.Баделхан, Н.Цагаанхүү, С.Нямдаваа нар МАН гэх нэг л малгайтай нөхөд хойно ард иргэдийг хохироосоор, цаашид ч хохироож мэдэх нөхцөл байдлыг намын даргын ширүүн нударга л зогсоож дийлэх сүүлчийн найдвар байж мэдэх юм.

….1966 оны үерт Улаанбаатар хотын тал усанд автсан байхад тэр олон иргэдийг аврах, нүүлгэн шижүүлэх, усанд үйж нас барагсдыг Туул голын усанд тасралтгүй 72 цаг усанд байж, хайх ажлыг Монгол улсад алба хааж байсан Оросын цэргийн ангиас сайн сэлдэг гэсэн цэргүүдийг дайчилж гүйцэтгүүлж байсан гэнэ шүү, У.Хүрэлсүх сайдаа…

Намын чинь гишүүд хамгийн их усыг хаман зайлуулах зориулалт бүхий ҮЕРИЙН ДАЛАН-гаар ийнхүү наадаж л байг уу?!

8 Сэтгэгдэлүүд

  1. НИЙГМИЙН ТОЛЬ АМИН МАШ ЧУХАЛ СЭДВИЙГ ХӨНДЖЭЭ. ЭД НАР 1966 ОНЫ ҮEРИЙГ МЭДЭХГҮЙ ДУУЛААГҮЙ МАЛНУУД БАЙЖ БОЛНО. ХАЖУУХАНД БАЙГАА ЭРХҮҮ МУЖ ЯМАР АЙМШИГТ БАЙДАЛД ОРСНЫГ ХАРААГҮЙ ХҮН Ч СОНСООД МЭДРЭЭД УХААН БАЛАРТАХААР БАЙГАА. EРӨНХИЙ САЙДАА НААД ШУНАЛЫН ХАР ТУЛМУУДДАА ЯАРАЛТАЙ ХЭЛЖ ЯРЬЖ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦАЛЖ ЭНЭ БУХИМДААД БАЙГАА ИРГЭДЭЭСЭЭ НЭГБҮРЧЛЭН ӨРГӨДЛИЙ НЬ АВЧ АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭЖ ӨГЧ ТУСАЛНА УУ

  2. Яг үнэн, У.Хүрэлсүхэд л найдахаас аргагүй болсон. Баделхан, Цагаанхүү 2 таарсан таар шуудайнууд

  3. экогийн дээр хууль байдаг гэдгийг харуулах хэрэгтэй

  4. Удахгүй үерт урсаад хорвоогоос яваад өгнө. Гол нь байранд нь орсон ардууд л хайран байна. Энэ новшын хөрөнгө нь урсаг.

  5. garts ortsoo ch shiiddeggui, bairnuudaa zarj l baival boloo gej boddog hun chanargui hun baigaa yumaa. saihan bairshiltai, gaigui sain barigdsan bairuudtai mortloo daraagiin zasvar uilchilgee muu hiideg, zugeer l hayachihdag ni ooriinh ni ner hundiig unagaad baigaa yumaa


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!