НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС “ЁС ЗҮЙТЭЙ ЦАГДААГИЙН ТӨЛӨӨ” ТУГ АЯЛУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Нийслэлийн цагдаагийн газраас  “Ёс зүйтэй цагдаагийн төлөө”  туг аялуулах, бүтээлч, ёс зүйтэй, соёлч, хариуцлагатай хамт олон, алба хаагч шалгаруулах ажлыг 2019 оны 06 дугаар сарын 17-ноос эхлэн зохион байгуулж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эхлүүллээ. 

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар Улаанбаатар цагдаагийн хүрээний харьяа газар, хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, тасаг, төвийн алба хаагчдын сахилга ёс зүйг төлөвшүүлэх, ажлын хариуцлагыг дээшлүүлнэ.

Мөн алба хаагчдаас  гаргасан шинэ санал санаачилгыг дэмжих, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, цагдаагийн байгууллагын үнэлэмжийг өсгөх, ёс зүйтэй цагдаагийн алба хаагчийг тодруулан, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах юм.

Үүний үр дүнд сахилга, ёс зүйн болон мэргэжлийн алдаа, дутагдал гаргасан алба хаагчдын судалгааг гаргаж, албаны шалгалт хийгдэж хуулийн хүрээнд үнэнч шударга ажилласан  алба хаагчийг хамт олны өмнө сайшаах, урам өгөх, зөрчил дутагдал гаргасан алба хаагч нарт хандаж дахин зөрчил дутагдал гаргуулахгүй байх  чиглэлээр тодорхой ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.

Анги, байгууллагууд иргэдтэй зөв, боловсон харьцаж, тэдний хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөх, угтах үйлчилгээнээс эхлээд иргэдийг хөтөлж оруулах, хөтөлж гаргах, тэдний сэтгэл ханамжийг дээд түвшинд хүргэх ажлыг хэвшүүлэх юм.

Энэхүү аяны хүрээнд соён гэгээрүүлэх ажил, сургалтыг энэ сэдвээр үр дүнтэй зохион байгуулж алба хаагчдад хүрсэн байх, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж, “Ажлын байр хоёр дахь гэр” санаачлагыг өрнүүлэн алба хаагчдын ажиллах нөхцөл, байгууллагын өнгө үзэмжийг дээшүүлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулна.  

“Ёс зүйтэй цагдаагийн төлөө”  туг аялуулах ажлыг  12 дугаар сарын 25-ыг хүртэл зохион байгуулж, хамгийн бүтээлч, ёс зүйтэй, соёлч, хариуцлагатай хамт олон, алба хаагчид батламж, мөнгөн шагнал олгох ба шагналын хэмжээг Нийслэлийн цагдаагийн даргын тушаалаар шагнах юм. 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!