Ирэх онд Чингис хааны музей баригдана

Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг буулгаж, тухайн газарт Чингис хааны музей барих шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Энэхүү музей нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд байх бөгөөд барилга барих хөрөнгийг ирэх оны төсөвт суулгаж өгсөн байна. Үүнтэй холбогдуулан бусад музейд байгаа их хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг музейн сан хөмрөгт шилжүүлэн, хувь хүнээс худалдаж авч, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа дурсгалуудын хуулбарыг байршуулахаар болжээ.

Чингис хааны музей байгуулснаар эх оронч үзлийг дэлгэрүүлэх, үндэсний нэв нэгдлийг бэхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэхэд чухал хувь нэмэртэйгээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх боломж гэж тооцоолсон байна.

Мөн Үлэг гүрвэлийн төв музейг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Байгалийн түүхийн музейд нэгтгэхээр шийдвэрлэжээ. Байгалийн түүхийн музейн захиргаа, сан хөмрөг, эд хөрөнгийг Үлэг гүрвэлийн төв музейн барилгад шилжүүлэх юм. Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж оронд нь Чингис хааны музей барьж ашиглалтад оруулах  хүртэл нэгтгэсэн музей сан хөмрөгөөрөө иргэдэд үйлчлэх ажээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!