ХИЙМЭЛ ДАГУУЛААР ХУЛГАЙН АНЧДЫГ ХЯНАДАГ БОЛЛОО

Яргай загасны тоо толгой хулгайн ан хийдэг этгээдүүдээс болж улам цөөрч байгаа учир хамгаалах үүднээс хиймэл дагуулын системийг нэвтрүүллээ хэмээн РИА НОВОСТИ мэдээлжээ. Энэ жилийн долдугаар сарын 1-нээс Амур мөрнөөс яргай загас агнахыг хориглоод байгаа аж. Учир нь зуны цагт Амур мөрнөөс яргай загасыг олноор хууль бусаар агнадаг байна. Хориг наймдугаар сарын 20 хүртэл үргэлжилэх бөгөөд ОХУ-ын Хабаровскийн хязгаарын захиргаанаас мэдээллэхдээ, Байгаль хамгаалагчид, Хяналтын цэгүүд ажиллуулж, 40 хянагчийг нэмж ажиллуулахаар төлөвсөн. Мөн хулгайн замаар агнасан загасыг борлуулж байгаа эсэхэд цагдаагийн байгууллага давхар хяналт тавин ажиллах юм гэлээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!