ОХУ иргэддээ жилийн 2 хувийн хүүтэй зээл олгоно

ОХУ “Алс Дорнодын гектар” хэмээх хөтөлбөрийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдан газар эзэмшиж буй иргэд ирэх арванхоёрдугаар сараас эхлэн орон сууц барих, засварлах зориулалттай зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой болсон тухай Дорнын хөгжлийн /Минвостокразвития/ сайд Александр Козлов мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ, Зээлийн хүү жилийн хоёр хүртэлх хувь, хугацаа 20 хүртэлх жил байна. Урьдчилгаа төлбөр төлөх шаардлагагүй. Зээлийн боломжит дээд хэмжээ нь дөрвөн сая рубль /160 сая орчим төгрөг/ байх юм гэжээ.

Уг зээлд “Алс Дорнодын гектар” хөтөлбөрт хамрагдан газар эзэмшиж буй иргэдээс гадна тухайн бүс нутгийн залуу гэр бүлүүдийг мөн хамруулах ажээ. Үүний тулд эхнэр, нөхрийн аль нэг нь 35-аас доош настай байх ёстой гэсэн шалгууртай гэнэ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!