Энэ жил нийт хүүхдийн 80 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэнэ

Энэ жил нийслэлийн хэмжээнд 27 нь сургууль, 67 нь цэцэрлэг, зургаа нь спорт заал, дөрөв нь бага сургуулийн цогцолбор барих, өргөтгөх төслийг хэрэгжүүлэх ажээ. Энэхүү ажлыг хийхээр нийт 35.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Тэдгээр 27 сургуулиас 20-ийг нь есдүгээр сарын 1-ний дотор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тэгвэл нийслэлийн хэмжээнд 78 цэцэрлэгийг өргөтгөн шинэчилж байгаагаас 67-г нь намар дуусгахаар төлөвлөөд байгаа юм байна.

Харин нураагаад шинээр барих болон өргөтгөж байгаа тус бүр 13, шинээр барих 43, шууд худалдан авч байгаа найман цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар нийт хүүхдийн 80 гаруй хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэж байгаа аж.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!