Л.Оюун-Эрдэнэ: Ш.Батхүүд 98 тэрбумаар үнэлэгдэх объект байна

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд өгөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Жаст”-ын  Ш.Батхүү нартай холбоотой тодорхой хэмжээний эд зүйл битүүмжлэгдсэн байгаа гэдэг мэдээллийг бид өнгөрсөн долоо хоногт өгч, хэвлэлүүд энэ мэдээллийн нууцаас гаргах нь зүйтэй гэж шаардлага тавьж байсан. Үүний дагуу ЗГХЭГ-аас АТГ-т хүсэлт тавьж Жастын Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой 98 тэрбумын өртөг бүхий нэр бүхий 185 объект байна гэсэн жагсаалтыг авсан бөшөөд та бүхэнд ил болгож байна.

Энд байгаа ихэнх колонкууд одоо хүртэл ашиглагдаж байгаа ч ямар ч мөнгө байхгүй гэж Ш.Батхүү мэдүүлээд байгаа нь харамсалтай. Энэ маягаар төрийн мөнгийг үнэгүйдүүлж сурсан бүлэг хүмүүс байна. Жишээ нь Хөгжлийн банкинд нэг ч төгрөгний зээл төлөөгүй хүмүүс байгаа. Тэд анхнаасаа л зээл авахдаа төлөхгүй байх зорилготой байсан нь харагдаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусна. Одоо шүүхэд өг гээд байгаа. Шүүхэд өгүүлэх нь нь тэдний хувьд баяр бахдалтай зүйл. Яагаад гэвэл хэргийг нь шүүхэд өгөхөөр авсан зээлийнхээ хэдэн хувийг авилгач шүүгч нарт өгч, тэд нар нь хэргийг нь дараад, хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгаад, олон нийтийн анхаарлаас замхраад алга болдог.

Бид мөн ХАА-н яаманд байгаа бүх зээлүүдийг гаргаж үзэж байгаа. Нэр хүндтэй нэр бүхий аж ахуй нэгжүүдээс авахуулаад бүгд зээлээ төлөөгүй байна. Яасан гэхээр шүүхэд өгчихөө гэдэг. Шүүх дээр очихоор мөн л хэрэг нь дараагдаад, шүүгч нар нь баяжаад улс хохирдог.

Олон улсын банк санхүүгийн байгууллага үүнийг мөнгө угаах томоохон схем байна гэж хараад эхэлчихсэн. Монгол Улсад мөнгө угаасан гэх зүйл ангиар шийдэгдсэн нэг ч хэрэг алба. Тэгсэн хэрнээ авилгын индексээр тэргүүлж байна” гэлээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!