МАН мэдээлэл хийлээ

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Тодруулбал, Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байна гэсэн утга бүхий албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үндсэн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа буюу энэ сарын 16-нд хэлэлцэх болсон хэмээн мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэхдээ, Байнгийн хороодын хэлэлцүүлэг наадмаас өмнө явагдана. Энэхүү хэлэлцүүлэгт МУ-ын Ерөнхийлөгч оролцоно хэмээн мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн санал бол АН-ын санал гэж ойлгож байгаа. Тэгэхээр зөвшилцөхгүй гэсэн асуудал байхгүй гэв.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!