Өнөөдөр “Хүчин төгсөх барилдлагатай хар барс өдөр”

0Билгийн тооллын 2. Хүчин төгсөх барилдлагатай хар барс өдөр. Өглөө наран 04:58 минутанд мандан, орой 20:54 минутанд жаргана. Уг өдөр морь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр буян номын үйл хэргийг эхлэх, хуварга болох, урилга уншлага урих, тарни тоолох, сүм дуган нээх, үр тариа тарих, гэрээ хэлэлцээ хийх, нярайлах, зар сурталчилгаа явуулах, шинэ гэр байранд орох, хот тосгоны суурь тавих, сүм дуганыг сэргээх аравнайлах, тойн хуврага болох, бүтээн байгуулалтын шав тавих зэрэг үйлд сайн. Эм найруулах, золиг гаргах, бөөгийн үйл үйлдэх, мод таслах зэрэгт муу. Аян замд одогсод чанх хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл ирнэ. Хөлийн шагайдаа мэс бүү хүргэ.

07 сарын 04-нд дэлхийн түүхэнд:

  • 1776 онд АНУ-д тусгаар тогтнолын тухай тунхаг бичиг батлагдсан.
  • 1876 онд Сан Францискод анх удаа цахилгаан барааны үзэсгэлэн нээгджээ.
  • 1886 онд Нью Йорк хотод эрх чөлөөний хөшөөг сүндэрлүүлэхээр авчирсан.
  • 1960 онд Хавайн арал АНУ-д нэгдсэн.

07 сарын 04-ний энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1995 оны энэ өдөр реппер Post Malone мэндэлжээ.
  • 1998 оны энэ өдөр АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчийн охин Malia Obama төржээ.
  • 1972 оны энэ өдөр АНУ-ын 30 дах ерөнхийлөгч Calvin Coolidge төрсөн.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!