ОХУ-аас импортлогдсон жимс, хүнсний ногоог устгалд оруулжээ

Монголчууд бид ОХУ-д үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнд хэдийнээс ам сайтай байсаар ирсэн. Гэтэл үнэн хэрэгтээ тэр бүр эрүүл, чанартай байдаггүй гэдгийг “Абсолют” дэлгүүр нотлоод авсан билээ. Мөн сүүлийн үед тус улсаас хортон шавьж бүхий хүнсний ногоо манай улсын хил дээр хураагдах болсон байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрөгч сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид Цагааннуур боомтоор ОХУлсаас импортлогдсон жимс, хүнсний ногоог лабораторийн шинжилгээнд хамруулахад байцаанаас хортон шавьж, бөөрөнхий сонгиноос нитрат зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарчээ. Бүтээгдэхүүнд давтан шинжилгээ хийлгүүлэхээр Баян-Өлгий аймгийн хими, хор судлалын лабораторид шинжлүүлэхэд хагас тонн байцаанаас цацагт далавчтан болох хортон шавьж, 105 кг сонгиноос нитратын хэмжээ өндөр гарсан байна. Энэхүү лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн эдгээр бүтээгдэхүүнийг холбогдох хүмүүсийг байлцуулан устгалд оруулжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!