Дахин нэг консулыг эргүүлэн татах шийдвэр гарлаа

Хөх хотод суугаа Д.Мөнх-Эрдэнийг хууль бус машины наймаатай холбогдуулан тус улсын хууль хяналтын байгууллага шалгаж байгаа талаар би мэдээллэж байсан. Түүнийг энэхүү хэргээс нь болж ЗГ-аас эргүүлэн татсан билээ. Тэгвэл л Засгийн газрын өнөөдрийн /2019.07.03/ хуралдаанаар Хонконгт суугаа Ерөнхий консул С.Эрдэнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан байна. Учир нь түүний томилолтын хугацаа нэгдүгээрт дуусч байгаа. Хоёрдугаарт, мансууруулах эм, сэтгэгцэд нөлөөлөх бодис, тамхи  тээвэрлэсэн гэх хууль бус үйлдэлд нэр холбогдсон боловч одоо Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа албан тушаалтнуудыг  холбогдох хууль тогтоомжийн дагуу нэн даруй эргүүлэн татах,  УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооноос нэн даруй чөлөөлөх, төрийн албанаас чөлөөлөх, хариуцлага хүлээлгэх чиглэлийг Засгийн газарт өгсний дагуу ийнхүү арга хэмжээ авч байгаа аж. Учир нь, С.Эрдэнэ Вена хотын атташегаар ажиллаж байхдаа 2004 онд контарбандын хэрэгт холбогдож байсан учраас түүнийг эргүүлэн татах шийдвэрийг гаргасан байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!