А.Бямбадорж: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон иргэдийн аюулгүй байдал, аврах ангийн ажлыг дэмжсэнд талархаж байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь аймаг болон Цогтцэций сумын иргэд, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилласаар ирсэн.

Энэ дагуу Цогтцэций сум дахь гал унтраах, аврах 44 дүгээр ангийн ажлыг дэмжин, албыг чадавхжуулах, ачааллыг бууруулах зорилгоор фургон автомашин энэ сарын 30-ны өдөр хүлээлгэн өглөө.

Тус ангийн нярав А.Бямбадорж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон иргэдийн аюулгүй байдал, аврах ангийн ажлыг түргэн шуурхай явахад дэмжлэг үзүүлсэнд нийт ангийн бие бүрэлдэхүүний өмнөө талархаж байгаагаа илэрхийлье. Манай хамт олон зам тээврийн осол, үер усны дуудлагад явах зэргээр ачаалалтай ажилладаг бөгөөд аврах ангийн хэмжээнд дуудлагад явдаг хоёр машины ачаалал их байсан” гэж ярилаа.

Өнгөрсөн 3 дугаар сард Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажиллагсад, уурхайчид өмнө өөрсдийн санаачлагаар хандивын аян өрнүүлж, аяны хүрээнд цугларсан 5 сая төгрөгөө Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт гардуулсан юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!