ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Ариунболд томилогдлоо

Засгийн газар өчигдөр орой захирамж гаргаж, нэгэн томилгоо хийсэн байна. Тодруулбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Ариунболдыг томилжээ.

А.Ариунболд нь хуульч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр, Хууль зүйн докторант юм байна. МУИС-ХЗСургууль, Удирдлагын академи, Хууль сахиулахын их сургуулийг төгссөн аж. 

Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэлтсийн дарга, дэд дарга, ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

Мөн ТӨБЗГ-т Захиргаа, Хууль зүйн газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү ТӨБЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байна. 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!