Өнөөдөр “Үл зохилдол барилдлагатай цагаагчин үхэр өдөр”

Билгийн тооллын 1. Үл зохилдол барилдлагатай цагаагчин үхэр өдөр. Өглөө нар 04:58 минутанд мандан, орой 20:54 минутанд жаргана. Уг өдөр тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр хорт муу зуршлаасаа таталзах, муу нөхдөөс зай барих, мал арилжаалах, номын ван лүн авах, нүүдэл суудал хийх, угаал үйлдэх, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Цэрэг хөдөлгөх, ан гөрөө хийх зэрэгт муу. Аян замд одогсод баруун хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, мич, нохой, гахай болой. Үсээ засуулбал насан ахар болно. Хөлийн эрхий хуруундаа мэс бүү хүргэ.

07 сарын 03-нд дэлхийн түүхэнд:

  • 1972 оны энэ өдөр олон улсын хүүхдийн хөнгөн атлетикийн “найрамдал” тэмцээн монголд болов
  • 1936 оны энэ өдөр ЛЙам нарын сэтгүүл хэвлэгдэн гарсан.       
  • 1999 оны энэ өдөр хоёр солонгосын төлөөлөгчид уулзалт бээжинд болсон.

07 сарын 03-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1962 оны энэ өдөр америкийн жүжигчин Том Круз төржээ.
  • 1969 оны энэ өдөр Ролинг Стоне хамтлагийн гитарчин Брайн Жонсын төржээ

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!