Д.Эрдэнэбат: Мэдээлэлгүй иргэдээр ҮХ-д орох нэмэлт, өөрчлөлтөд хүчээр санал өгүүлж болохгүй

УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр хуралдаж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцжээ. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэхдээ, АН Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн анхдугаар хэлэлцүүлэгт оролцоогүй, байр сууриа тодорхой илэрхийлсэн. Хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцох эсэх асуудлаар иргэдийнхээ байр суурийг сонслоо. Орон нутагт үнэндээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээлэл маш хомс байна. Мэдээлэлгүйгээс болоод ач холбогдол өгч буй иргэд ч цөөн байна. Үндсэн хуульд ямар өөрчлөлт орж байгаа талаарх ойлголт ч огт байхгүй, тиймээс асуулт, санал ч багатай байна. Хоёрдугаарт, энэ эрх баригчдаар Үндсэн хуулийг батлуулах ёсгүй гэсэн байр суурь нийтлэг ажиглагдаж байгаа юм. Мөн иргэдийн зүгээс өөрсдөө огт мэдээлэлгүй байж Үндсэн хуулийн асуудлаар яаж санал асуулгад оролцох юм бэ гэдэг байдал өргөн хүрээнд ажиглагдаж байна гэлээ. Мөн мэдээлэлгүй иргэдээр санал өгүүлнэ гэдэг нь Үндсэн хуульд хүчээр санал өгүүлж байгаатай утга ижил гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Тиймээс АН-ын зөвлөлөөс УИХ-ын чуулганы болон байнгын хороодын хурлын хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэсэн саналыг тавьлаа. Улмаар иргэдийг мэдээлжүүлэх ажлыг зохион байгуулж, аравдугаар сард болох ард нийтийн санал асуулгад эхэлж ач холбогдолоо өгөх нь зүйтэй гэж үзжээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хэлснээр, АН-ын зөвлөл иргэдийн санал бодолд тулгуурлан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн II хэлэлцүүлэгт оролцохгүй байх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!