Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй

0Билгийн тооллын 30. Үхэх барилдлагатай цагаан хулгана өдөр. Өглөөний наран 04:57 минутанд мандан, орой 20:54 минутанд жаргана. Уг өдөр луу жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр ан гөрөө хийх, адгуус мал нядлах, гэр бүл болох, гараг, од тахих, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Мэргэ төлөг тавих, морь уралдуулах, хүүхэд үрчлэн авах, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу. Аян замд одогсод зүүн зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, мич, тахиа болой. Мацаг барих, цагаан хоол идэх, бясалгал бүтээл хийх зэрэгт маш тохиромжтой өдөр. Үсээ засуулбал эрлэгтэй учирна. Мэснээс болгоомжил.

07 сарын 02-нд дэлхийн түүхэнд:

  • 1847 АНУ-д анх удаа дугтуйн дээр марк нааж шууданд ашиглаж эхэлсэн нь одоо ч хэрэглэгдсээр байна.
  • 1964 онд АНУ-ын ерөнхийлөгч Линдо Жонсон арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглох тухай иргэний эрхийн баримт бичигт гарын үсэг зурсан юм.
  • 1984 онд БНМАУ, БНХАУ-ын хилийг хамтран шалгасан тухай засгийн газар хоорондын протокол байгуулав.

07 сарын 02-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1986 оны энэ өдөр кино жүжигчин Lindsay Lohan мэндэлжээ.
  • 1990 оны энэ өдөр кино жүжигчин Margot Robbie төржээ.
  • 1969 оны энэ өдөр поп дуучин Jenni Rivera төрсөн.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!