Шүүгч 160 дугаар цэцэрлэгийн газрыг олон жил газрын төлбөрөөс зугтсан компанид өгчээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 160-р цэцэрлэгийн гадаа өнөөдөр (2019.07.01) эцэг эхчүүд, иргэдийн төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд цэцэрлэгийн талбай дээр оффис, орон сууц барих барилгын компанийн түрэмгийлэл, Нийслэлийн захиргааны хэргийн хуудуутай шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм.

Тус цэцэрлэгийн газраас  “Өрхтий трэйд” ХХК  4484 метр квадрат газрыг өөрийн өмч болгон авч 196 айлын орон сууц, оффис барина гэхээн зүтгэж байгаа. Газрын маргаан өнөөдөр үүсээгүй, яривал нэлээн урт түүх болох юм байна. Товчхон дурдахад,

Нийслэлийн засаг дарга 2007 онд захирамж гарган 160 дугаар цэцэрлэгийн 4484 метр квадрат талбайг орон сууц барих зориулалтаар олгожээ.

Газрыг авсан Өрхтий трэйд ХХК газрын төлбөрөө албан ёсоор төлөөгүй, газрын зөвшөөрөл сунгах хүсэлтээ албан ёсоор өгөөгүй явж ирсэн учраас газар олгох зөвшөөрлийг нь 2015 онд Э.Бат-Үүл , 2017 онд С.Батболд нар Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус тус цуцалсан байна.

Гэвч Өрхтий трэйд” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ нэхэмжлэлийг шийдэх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хурлаас Засаг дарга нарын хүчингүй болсон захирамж амилж, шүүгч н.Дуламсүрэн газрыг “Өрхтий трэйд” компанид олгох хачирхалтай шийдвэрийг гаргасан нь Улаанбаатарт тоотой хэд байдаг цэцэрлэгийн газар тонуулчдын гарт өртөх боломжоор хангадаад байгаа нь энэ.

Уг нь энэ газар дээр Сүхбаатар дүүргийн 2,3-р хорооны 21 байрны хүүхэд хүмүүждэг 160 дугаар цэцэрлэгийнхэн өргөтгөл барихаар төлөвлөж байсан юм байна. Хөрөнгийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шийдүүлж, 2019 онд ашиглалтад оруулахаар хичээж байсан цэцэрлэгийн өргөтгөл олон жил газрын төлбөрөөс зугтааж явсан хариуцлаггүй компанийн мэдэлд оччихоод байгаа юм.

Шууд мэдээ: zarig.mn


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!