Өнөөдөр “Үл зохилдох барилдлагатай шарагчин гахай өдөр”

Билгийн тооллын 29. Үл зохилдох барилдлагатай шарагчин гахай өдөр. Өглөөн нар 04:56 минутанд мандан, орой 20:55 минутанд жаргана. Уг өдөр хонь, туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр хорт муу зуршлаасаа татгалзах, муу нөхдөөс зай барих, номын хурим хийх, гөлөг тэжээх, бурханд залбирах, сан тавиулах, огторгуйн үүд сахих зэрэгт сайн. Газар малтах, суваг шуудуу татах, хот балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу. Аян замд одогсод зүүн хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал сүлд тэнэн одож хийморь доройтно. Толгой, өвдөг, шилбэндээ мэс бүү хүргэ.

07 сарын 01-нд дэлхийн түүхэнд:

  • 1968 оны энэ өдөр дэлхийн 61 улс цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээнд гарын үсэг зурсан.
  • 1858 оны энэ өдөр Чарльз дарвин өөрийнхөө онолыг тайлбарласан.
  • 1921 оны энэ өдөр ардын түр засгийн газраас харилцаа холбоог улсын мэдэлд авах тухай тогтоол гаргажээ.
  • 1997 оны энэ өдөр Хонконг улс Хятадтай нэгдсэн өдөр
  • 2000 оны энэ өдөр Дани Шведийг холбосон эрасунны автомашин, төмөр замын гүүр ашиглалтанд орлоо

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!