Үс шинээр үргээлгэх болон засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 6 сарын 30. Билгийн тооллын 28. Түлх барилдлагатай шар нохой өдөр. Өглөө нар 04:56 минутад мандан, орой 20:55 минутад жаргана. Уг өдөр бар, морь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр гэмтнийг гэсгээх, тагнаж чагнах, шүүх, зарга үүсгэх, ажилчин авах, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, баруун урд зүгт ажил хөөцөлдөх зэрэг үйлнээ сайн. Нүүдэл суудал хийх, урлахуйн үйлд суралцах, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулах, гадагш явуулах зэрэгт муу. Аян замд одогсод баруун урагш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл гарна. Чих шагай, нууцын орондоо мэс бүү хүргэ.

06 сарын 30-нд дэлхийн түүхэнд:

  • 1967 онд Маж Роберт Лауренс анхны хар арьст сансарын нисгэгч болов.
  • 1893 онд Excelsior 995 кратын усан цэнхэр алмазыг нээсэн.
  • 1980 онд Исландын иргэн Вигдис Финнбогадоттир ардчилсан сонгуульд ялсан дэлхийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болжээ.

06 сарын 30-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1966 оны энэ өдөр боксчин Mike Tyson мэндэлжээ.
  • 1968 оны энэ өдөр Pantera хамлагийн дуучин Phil Anselmo төржээ.
  • 1985 оны энэ өдөр усанд сэлэгч Michael Phelps төрсөн.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!