ДЭМБ-ын Бүсийн захирал Монгол улсад халдварт бус өвчин болон орчны эрүүл мэндийн аюулыг бууруулах чиглэлээр ажиллаж буй удирдагчид, олон нийттэй уулзлаа

Энэ долоо хоногт, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн захирал Др. Такеши Касай нь Монгол улсын ололт амжилт, эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлын талаар манлайлагчид, хамтрагч нар болон олон нийттэй уулзаж ярилцлаа.

“Монголд ажилласан энэ долоо хоногт, улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлүүлээд Эрүүл мэндийн сайд, бусад албаны хүмүүс, Улаанбаатар хотын захирагч болон дүүрэг, аймгийн удирдлагуудаас эрүүл мэнд бол зардал бус хөрөнгө оруулалт гэдгийг хүлээн зөвшөөрч байгааг сонсохдоо би үнэхээр баяртай байлаа” гэж Др. Касай хэллээ.

“Монголд ажилласан энэ долоо хоногт, улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлүүлээд Эрүүл мэндийн сайд, бусад албаны хүмүүс, Улаанбаатар хотын захирагч болон дүүрэг, аймгийн удирдлагуудаас эрүүл мэнд бол зардал бус хөрөнгө оруулалт гэдгийг хүлээн зөвшөөрч байгааг сонсохдоо би үнэхээр баяртай байлаа” гэж Др. Касай хэллээ.

“Хурдацтай хөгжиж буй бусад орны адилаар, Монгол улсад тухайлбал агаарын бохирдол; зүрх судасны болон хавдар зэрэг халдварт бус өвчний түвшин өсч байгаа; түүнчлэн сүрьеэтэй ижил халдварт өвчнүүдийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх хэрэгцээ зэрэг эрүүл мэндийн шинэ бэрхшээлүүд тулгарч байна. Манай бүсийн бусад газрын удирдагч, олон нийтэд ч адилхан асуудал, ДЭМБ-аас эдгээр асуудлыг шийдэхэд Монгол улсыг дэмжин туслахад бэлэн байна. Би үүнийг өнөөдрийн бас ирээдүйн төлөө хийх болно” гэж 2019 оны 2-р сараас одоогийн үүргээ хүлээн авсан Др. Касай нэмж хэллээ.

Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Сергей Диордица нь Др. Касайн айлчлалын ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Тэрээр “Др. Касай нь Бүсийн захирлын анхны айлчлалаа ажлаа аваад удаагүй үедээ Монгол улсад хийж байгаад нь талархаж байна, бас энэ нь үнэхээр нэр төрийн хэрэг билээ” гэж хэллээ. “Др. Касай нь тус улсад тулгарч байгаа өвөрмөц асуудлуудын   сайн ойлгож байна. Монгол улсын тархан суурьшсан хүн ам, өргөн дэлгэр уудам нутаг болоод уламжлалт мал аж ахуйн орчинд эрүүл мэнд сайтай байх, түүнийг дэмжихэд өвөрмөц арга зам хэрэгтэй юм ” гэлээ.  

Халдварт бус өвчин 

Монгол улс нь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн дотор халдварт бус өвчний түвшин өндөртэй 7 дахь улс бөгөөд 5 нас баралтын 4 нь хавдар, зүрхний өвчнөөс үүдэлтэй байна.

Др. Касай “ХБӨ нь Монгол улсын томоохон асуудал төдийгүй хүн ам насжих тусам архаг өвчтэй илүү олон хүмүүсийг бид харах болно”гэж хэллээ. Тэрээр цааш нь “ Бид тамхи болон эрүүл бус хоол хүнс зэрэг эрсдэлт хүчин зүйлст тавих хяналтыг хүчтэй болгох хэрэгтэй. Басхүү эрүүл мэндийн системийг амьдралын туршид нь хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлж, илүү эрүүл амьдралын хэв маягийг эзэмшихэд нь тусалж чадахуйц болгох хэрэгтэй” гэлээ.

Монгол улс ба ДЭМБ нь ХБӨ-үүд, эрүүл бус хооллолт зэрэг эрсдэлт хүчин зүйлст чиглэсэн хөтөлбөрүүдээр дамжуулан дорвитой алхмуудыг хийсээр байгаа бөгөөд энэ долоо хоногт эрүүл мэндийн ажилтнуудад хүн амын дунд зүрхний өвчний эрсдэлийг үнэлэх, олон нийтэд илүү сайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нь туслах MongPEN төслийн нээлтийг хийлээ.

Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэнд 

Нийт хүн амын хагас орчим нь амьдарч буй нийслэл хот Улаанбаатар нь дэлхийн  агаарын бохирдол хамгийн ихтэй газар болж, хүмүүсийг цус харвалт, зүрхний өвчин болон уушигны хорт хавдрын эрсдэлд хүргэж байна. ДЭМБ-ын тооцооллоор, жил бүр 1100 орчим хүн агаарын-бохирдолтой холбоотой өвчний улмаас нас барж байна.

Түүнчлэн, Монгол улс нь цаг уурын өөрчлөлтөнд эмзэг. Сүүлийн 70 жилийн хугацаанд агаарын дундаж температур 2°C-аас илүүгээр нэмэгдэж, нийт газар нутгийн 80 орчим хувь цөлжилтийн зарим зэрэгт нэрвэгдсэн байна. Улс орны дасан зохицол нь усны хомсдол болон цаг уурын төлөв өөрчлөгдөхийн хирээр муудан, эрүүл мэндийн эрсдэлийг гүнзгийрүүлж байна.

Др. Касай “Монгол хүмүүс агаарын бохирдол болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүрээлэн орчны эрүүл мэндэд учруулах аюулын өдөр тутам мэдрэгдэж буй үр нөлөөний талаар санаа зовж байна” гэж хэллээ. ”Бид эдгээр асуудлыг шийдэх талаар Засгийн газар болон бусад хамтрагч нартай нягт хамтран ажиллаж байна. Боловсруулаагүй нүүрсний хэрэглээг саяханаас хорьсон нь зөв чиглэл рүү явж буй алхам юм”гэлээ.

Томуу болон эрүүл мэндийн аюулгүй байдал 

Монголд айлчлах хугацаандаа Др. Касай нь эрүүл мэндийн аюулгүй байдал ба салбар дундын хамтын ажиллагааны дээд-түвшний уулзалтанд оролцлоо. Хэлэлцүүлгийн гол сэдэв нь цар тахлын үеийн бэлэн байдлын асуудал байв. Монгол улсын Засгийн газраас боловсролын, нийгмийн хамгааллын, сангийн, хүрээлэн орчны, болон онцгой байдлын гээд бүхий л холбоотой салбарууд хамтарч эрүүл мэндийн аюулгүй байдлыг боловсронгуй болгох сайн туршлагаа танилцууллаа.

“Улирлын томуугийн дэгдэлтийн үеэр ихээхэн тооны эмзэг хүмүүс эмнэлгийн тусламж эрэлхийлэх тул эрүүл мэндийн ажилтнууд ба байгууллагуудад хүнд дарамт ирдэг; энэ нь цар тахлын үеэр бүр ч илүү дорддог. Монгол улсад улирлын томууны дэгдэлтийг ашиглан цаашид системийг бүхэлд нь бэхжүүлэх боломж бүрдүүлж байгааг би харахдаа таатай байна. Одоо, анхан шатны тусламж үйлчилгээнд илүү анхаарч, дараагийн цар тахлыг даван туулахад бэлэн байлгах хэрэгтэй” гэж Др. Касай хэлэв.

Засгийн газраас систем-даяар хандлагыг хэрэглэн улирлын томуу болон томууны цар тахлын үеийн бэлэн байдлыг бэхжүүлэх, хүмүүсийг анхаарлын төвд тавьж, бусад салбар, хамтрагч талууд, иргэний нийгэм болон хувийн салбартай ажиллаж байна.

Сүрьеэ, хепатит: дуусаагүй ажил 

Монгол улсад халдварт өвчинтэй тэмцэх талаар бодитой ахиц дэвшилд хүрсэн боловч сүрьеэ болон хепатит өвчин гол анхаарах асуудал хэвээр байна. Монгол улс нь дэлхий дээр элэгний өмөнгөөс шалтгаалсан өвчлөл, нас баралтын хамгийн өндөр түвшинтэй улс буюу элэгний хорт хавдрын нийт тохиолдлын 95-аас илүү хувийг хепатит B эсвэл C эзэлж байна. Засгийн газар нь ДЭМБ-тай хамтран хепатитын илрүүлэг ба эмчилгээг сайжруулах алхам хийж байна.

“Монголын Элэг Бүтэн Монгол хөтөлбөр нь хаана амьдарч байгаагаас үл хамаарч хүн бүрт хэрэгтэй тусламжийг хэрхэн хүргэж болох гайхалтай жишээ юм. Одоо эдгээр туршлагаа сүрьеэ зэрэг бусад халдварт өвчинд хэрэгжүүлэх цаг ирлээ “ гэж Др. Касай хэллээ. “Бид Засгийн газартай хамтран цаашдаа анхан шатыг бэхжүүлж яг ингэж хийдэг болгохын төлөө ажиллах үүрэгтэй юм” гэлээ.

Уулзалт  ба мэндчилгээ 

Др. Касай нь Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэл, Улаанбаатар хотын дарга Сайнбуянгийн Амарсайхан, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн, болон Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн газрын удирдлага, ажилтнуудтай уулзсан.

Дундговь аймагт айлчлах үедээ Др. Касай нь  Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын, Нэгдсэн эмнэлгийн болон Гурвансайхан сумын эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эрүүл мэндийн ажилтнуудтай уулзан, орон нутгийн нөхцөл байдал, санаачлагын талаар илүү сайн ойлголттой болсон.  Тэрээр говийн малчин айлд зочилж, тэдний амьдралын хэв маяг болон Монголын хөдөө нутгийн ард иргэдэд учирч буй бэрхшээлийн талаар төсөөлөлтэй боллоо. 

“Энэ долоо хоногт  Монголын удирдагчид , олон нийтийн төлөөлөл болоод эрүүл мэндийн ажилтнуудтай уулзсан маань маш их үр өгөөжтэй байлаа” гэж Др.Касай дүгнэн хэлэв. “Монгол хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулахын төлөөх эрч хүчтэй зүтгэлийг хараад сэтгэл минь  сэргэлээ. Миний хувьд бид хамтран ажилласнаар ‘Мөнх хөх тэнгэрийн нутаг ’-ийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдэж чадна гэдэгт итгэл  дүүрэн байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!