Дахин найман шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх санал хүргүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 26-ны өдөр зарлиг гарган авлига хээл хахуулын хэрэгт нэр холбогдсон 17 шүүгчийг бүрэн эрхийг түтгэлзүүлээд байгаа. Тэдний гэм буруутай эсэхийг шүүхээс эцэслэн тогтоох бөгөөд үүний дараа албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг ерөнхийлөгч гаргах юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын нэр бүхий таван гишүүн дахин найман шүүгчийг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдлээ. Эдгээр шүүгчид нь С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийг гурван шатаар нь хянан шийдвэрлэсэн шүүгч нар юм байна. Тодруулбал, Хонгилынхон хэмээн нэрлэгдэх болсон Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг, Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт, Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхээр  ирэх долоо хоногт Улсын Дээд Шүүхийн гадна жагсаал хийж нэр бүхий найман шүүгчийг огцрохыг шаардсан эсэргүүцлийг зохион байгуулахаар болсон гэлээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!