ЕХ: Худалдааны маргаан дэлхийн эдийн засагт хор хөнөөлтэйг анхааруулжээ

Хятад, Америкийн худалдааны маргаан дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашрахад хүргэнэ гэж Европын Холбоо үзэж байгаа ажээ. ЕХ-ны удирдагчид тус хоёр улстай яриа хэлэлцээ хийх үеэрээ энэ асуудалд анхаарлаа хандуулсан хэмээн Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер Осакад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Хятад, Америк худалдааны маргааныг зохицуулах асуудлаар хэдэн сарын турш яриа хэлэлцээ хийж байгаа юм. Хамгийн сүүлд талууд 5 дугаар сард Вашингтон хотод 11 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтаа хийсэн хэдий ч мухардалд орж, үр дүнд хүрч чадаагүй. Өнгөрсөн сарын 10-нд АНУ-ын эрх баригчид Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа 10-25 хүртэлх хувь болгон нэмэгдүүлсэн. Хятадын Засгийн газар энэ сарын эхээр хариу арга хэмжээ авч,  АНУ-ын 60 тэрбум ам.долларын 5 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах шийдвэрийг гаргаад байгаа билээ.

ОСАКА. /TASS/.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!