Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг улсын Дээд шүүхээр хэлэлцэж байна

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өнөөдрийн хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох эрүүгийн хэргийг  шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж эхэллээ.

Анхан болон давж заалдах хоёр шатны шүүхээс тэднийг дөрвөн настай охиныг биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж, бүлэглэн, зохион байгуулалттайгаар, онц хэрцгий аргаар санаатай, тарчлааж, хөнөөсөн хэрэгт буруутгасан. Тодруулбал,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дах хэсэгт зааснаар Г.Маралмааг 25 жилийн хугацаагаар хорих ял,  Т.Цогтыг 22 жилийн хугацаагаар хорих ял оноосон юм. Үүнээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Г.Маралмаад оногдуулсан хорих ялаас хоёр жилийг нь,  Т.Цогтод оногдуулсан  хорих ялаас мөн хоёр жилийг нь  тус тус өршөөсөн юм.  Харин  Г.Маралмаад оногдуулсан үлдсэн 23 жилийн хорих ялыг  чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Т.Цогтод оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус  эдлүүлэх шүүгчийн шийдвэр гарсан.

Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг Г.Маралмаа, Т.Цогт нар эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэдний гомдлыг давж заалдах шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард авч хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар дахин хоёр шатны шүүхийн шийдвэрийг Г.Маралмаа, Т.Цогт болоод тэдний өмгөөлөгч нар нь эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд хандсан нь энэ юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!