“Нүүдэл Суудал” олон улсын медиа наадам өнөөдөр эхэлнэ

Монголын урлагийн зөвлөл (МУЗ) соёлын олон төрөл зүйлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор дөрөв дэх удаагийн, олон улсын медиа урлагийн наадмыг “Нүүдэл Суудал” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Наадам зургаадугаар сарын 21-ээс долоодугаар сарын 7-ны хооронд 4 цогц цувралаар Сайншанд хот, Хамрын хийд, Улаанбаатар хотын “MN 17” галерей, “Үлэг гүрвэлийн төв музей”, “Playtime” амьд хөгжмийн наадмын талбайд тус тус болох юм. Мөн Монгол ба олон улсын нийт 36 уран бүтээлч, судлаач, куратор, медиа урлагийн наадмын төлөөлөл уран бүтээлчид, оюутнуудад зориулсан медиа урлагийн сургалт, “Урлагтай яриа” уран бүтээлчдийн цуврал уулзалт ярилцлагыг зохион байгуулна. “Нүүдэл Суудал” дөрөв дэх удаагийн, олон улсын медиа урлагийн наадамд оролцох БНХАУ, БНСУ, Япон зэрэг орны уран бүтээлчид Улаанбаатарт хүрэлцэн ирээд байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!