Зээлдэгчдийн тоо 92.6 мянгад хүрлээ

2017 оны 9 дүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өсч 4196.2 тэрбум төгрөгт хүрчээ. Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн 3260.0 тэрбум төгрөг нь ОСИСТТБХ, 828.3 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 118.4 тэрбум төгрөг бусад эх үүсвэрээр олгосон зээл байна.

Тухайн сард банкууд 808 зээлдэгчид 49.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 4206.8 тэрбум төгрөгт, нийт зээлдэгчдийн тоо 92.6 мянгад хүрэв. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.5 хувь нь ОСИСТТБХ-ийн зээл аж.

Нийт ээлийн үлдэгдлийн 95.7 хувь нь хэвийн, 2.4 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл байна. Ипотекийн зээлийн 99.5 хувь нь төгрөгөөр олгогджээ.

Тухайн сард олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж жилийн хүү 12.5 хувь, дундаж хугацаа нь 17.9 жил байна.

Орон нутаг дахь банкууд 204 зээлдэгчид 7.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор орон нутаг дахь банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 768.1 тэрбум төгрөгт, харин зээлдэгчдийн тоо 25.3 мянгад хүрчээ. Орон нутаг дахь банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл нийт банкны салбарын ипотекийн зээлийн үлдэгдлийн 18.3 хувь, харин нийт зээлдэгчдийн 27.3 хувийг эзэлж байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!