Өнөөдөр “Шид барилдлагатай шарагчин үхэр өдөр”

Аргын тооллын 6 сарын 21. Билгийн тооллын 19. Шид барилдлагатай шарагчин үхэр өдөр. Өглөө нар 04:53 минутад мандан, орой 20:53 минутад жаргана. Уг өдөр тахиа, могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр буян номын үйлд шамдах, тариа будаа тарих, арилжаа наймаа хийх, өглөг өгөх, цар хүрээ ихтэй бизнес эхлэх, албан тушаал дэвших, мал арилжаалах, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, буг зэтгэрийг дарах, газрын үүд боох зэрэг үйлд сайн. Цэрэг хөдөлгөх, булш бунхан ухах зэрэгт муу. Аян замд одогсод баруун зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, мич, нохой, гахай болой. Үсээ засуулбал сайн нөхөртэй уулзана . Бугуй шилбэ, ууц, нууцын оронд мэс бүү хүргэ.

06 сарын 21-нд дэлхийн түүхэнд:

  • 1837 оны энэ өдөр англи улс анхны шуудангийн маркаа хатан хаан викториягийн зурагтай гаргалаа
  • 1913 оны энэ өдөр Тайни Бродвик нисэх онгоцноос шүхэртэй үсэрэн анхны эмэгтэй хүн болжээ.
  • 1975 оны энэ өдөр зху-ын  хөөргөсөн союз-19 хөлөг эх дэлхийдээ эргэж иржээ.
  • 1960 оны энэ өдөр Армин Харри 100 метр замыг 10 секундэд туулж дэлхийн  дээд амжилт тогтоов.

06 сарын 21-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1967 оны энэ өдөр холливудын нэрт жүжигчин Николь Кидман мэндэлжээ.
  • 1930 оны энэ өдөр бразилийн ерөнхийлөгч Августо Франко мэндэлжээ.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!