ХӨРӨНГӨ ОРЛОГОО ХУДАЛ МЭДҮҮЛЖ ЯВСАН Х.БАДАМСҮРЭНД ИТГЭХ ШАЛТГААН ҮЛДСЭН ҮҮ?

-МОНГОЛЫН БАЯЛГААР ХӨРӨНГӨЖСӨН ТҮҮНД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ АТГУУЛСААР БАЙГААГИЙН УЧИР ЮУВ-

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оролцож гишүүдийн асуултад хариулт өгөхдөө “Би Эрдэнэт үйлдвэрийн  захирлаар очоод хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Байр байшин, хаус худалдаж авсан асуудал байхгүй. Би үйлдвэрийнхээ ажилчдын байранд амьдардаг. Цалин хөлсний тухайд надад гурван сая төгрөгийн цалин өгч байгаа. Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан хүмүүсийн Орос, Монгол ялгаагүй, мөн ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байсан хүмүүст 4-5 өрөө байрыг үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнтэй холбогдуулж Улаанбаатарт олгож байсан юм билээ. Орос захирлуудын тухайд Москвад байр олгож байсан” хэмээн биеэ өмөөрөнгөө өмнөх дарга нартайгаа барьцсан, матсан өнгө дүүрэн хөгийн мэдээлэл өгсөн. Эх сурвалжийн баталж буйгаар түүний талаарх Зайсанд орших өндөр үнэтэй хаус, хэд хэдэн иргэдэд орон сууц болчихоор өртөгт гараажийг хамтад нь худалдан авсан мэдээлэл үнэн гэж байгаа. Гагцхүү 30 гаруй жил төрд зүтгэж, энэ хугацаандаа Монголын тэргүүн баян бизнес эрхлэгчидтэй эн зэрэгцэхүйцээр хөрөнгөжсөн тэрбээр толгой эргэм мөнгөн дүнтэй хаус, гараажийг шууд өөрийн нэр дээр шилжүүлэн авахгүйгээ мэдэлгүй яав гэж дээ. Төрөөс төрсөн тэрбумтнууд, татварын мөнгө хумслагчид гэнэтийн хөрөнгөө нуун хаацайлахын тулд адуу мал, хөөрөг даалин, уран зураг цуглуулдаг шинэ хообийг бий болгоод байгаа. Гэнэт баригдаж шалгагдахаар болчихвол өвөөгөөс ирсэн хөөргөө зарсан, анги хамт олны бэлэглэсэн уран зураг минь тэрбумаар зарагдсан гээд л боллоо. Авлигалаа авахдаа хүртэл ганц сайхан уран зураг, эсвэл хурдан удмын адуу зарчихмаар байна, тэдэн төгрөгт бодоод шууд ав… гэхчлэн наймааны хэлээр ярьдаг юм байх. Наймааны энэ хэлээр ойлголцоно гэвэл Х.Бадамсүрэн захиралд уран зураг, хөөрөг, хурдан удмын адуу, араб адуу гээд бүгд бий аж. Товчхондоо, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ихээ том “томилолт” өвөрлөн очсон түүнд хэдэн тэрбумыг нааш цааш зувчуулах хангалттай эрх мэдлийг намаас нь өгсөн хэмээн зүтгэлж, ямар ч үгэнд нь үл итгэгчид байсаар байгаа юм. Учир нь,

Х.БАДАМСҮРЭНД ИТГЭХГҮЙ БАЙХ ШАЛТГААНЫГ БҮРДҮҮЛЭГЧ БАРИМТ МЭДЭЭЛЭЛ 1:

Эрдэнэт үйлдвэрийн захирлаар очоод 01 тоот тушаалаараа өөртөө 300 саяар машин худалдаж авсан гэгддэг хүн орон сууц худалдаж аваагүй байна гэвэл итгэх хүн бараг гарахгүй. Хэдийгээр үйлдвэрийнхээ ажилчдын байранд амьдардаг гэх ч мөнөөх байрандаа 180 сая төгрөгийн иж бүрэн засвар хийлгэсэн. Тэр байтугай MELODIA брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдлийг 25,5 сая төгрөгөөр авч, дээр нь 15 сая төгрөгөөр хувцасны шүүгээ, 8,1 саяар коммод хослуулсан гэж байгаа. Цуурна, цуурна гэхэд ингэтэл барим тавим цуурах уу. Угаасаа ч эрхэм захирлын тав тухыг хангахын тулд хагас тэрбумыг зарцуулсан нь баримтаар нотлогдсон ч, хориг тавьж, хяналт тогтоож дийлэхгүй байгаа гэдгийг олон хүн хэлж байгаа. Түүнчлэн “DНL” компанийн байранд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ гардуулчихаад өмнөөсөө мунзуй хочит Г.Нямдоржид хэргээ үүрүүлсэн, хажуугаар нь хар тамхины хэрэгт холбогдож эцэг эхийнхээ нэрийг халууцуулдаг бага хүү Б.Бадрах нь хүртэл 20 шахам саяын үнэтэй цэвэр үүлдрийн чихуа хав нохойтойгоо үйлдвэрийн эзэн шиг эрхэлж суудгийг нь захиргааны ажилтнууд онцолж байсан.  

Х.БАДАМСҮРЭНД ИТГЭХГҮЙ БАЙХ ШАЛТГААНЫГ БҮРДҮҮЛЭГЧ БАРИМТ МЭДЭЭЛЭЛ 2:

Өмнөговь аймгийн харьяат тэрбээр нутаг усандаа хүндлэгдэх гэхээсээ зүхүүлэх нь илүүтэй юм билээ. Ядахад өнгөрсөн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Бат-Эрдэнийн эсрэг байж боломгүй намаг шалбаагт мэдээлэл цацсаар өөрийн нэр төрөө бүр гээсэн гэнэ. Монголросцветмет нэгдлийн хөрөнгөөр хувьдаа барилга угсралтын компани байгуулж завшсан гэдгээс эхлээд жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс байж боломгүй доогуур үнээр хийлгэж, үүнийхээ шанд 300 мянган ам.долларын авлигал авч байсан гэгддэг. Түүнчлэн “Шижир алт” хэмээх компанийн захирал Ч.Жанчив, гүйцэтгэх захирал Б.Ганболд нартай хамтран гаалийн 303 сая төгрөгийн татвараас санаатай зайлсхийн, улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгагдан, улмаар Баянзүрх дүүргийн шүүхээр орж, Х.Бадамсүрэнгийн хувийн өмчөөс 3.0 сая төгрөгийг улсын орлого болгож, чанга дэглэмтэй ангид 7 жилийн ял, Ч.Жанчив, Б.Ганболд нар 5 жилийн хорих ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэгдэж байв. Харамсалтай нь, шүүхээс хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааснаар замхарч алга болсон. Тухайн хэрэгт улсын яллагчаар Л.Гүнсэнхорлоо ажиллаж байсан юм.

Х.БАДАМСҮРЭНД ИТГЭХГҮЙ БАЙХ ШАЛТГААНЫГ БҮРДҮҮЛЭГЧ БАРИМТ МЭДЭЭЛЭЛ 3:

Түүнчлэн Монголросцветметийн даргаар ажиллаж байхдаа Бор-Өндөрийн Баргилтын ордыг хятадуудад зарж, мөнөөх нөхөд нь баяжуулах үйлдвэр барьж, өдөр шөнөгүй төмөр зөөж, урагш нь гаргасан гэх асуудлын чимээ одоо ч дарагдаагүй байна. Бэрдийн сэтгэл нь дарагдалгүй УИХ-ын гишүүн болсон хойноо дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд багтаж байсан хар тугалгын ордыг хамгаалалтаас нь гаргуулж байгаад хятадуудад худалдсан. Давраад хар тугалгын ордын ойролцоо 43 км зайд буюу Хятадын талаас Бага модны застав, Монголын талаас Бүдүүн модны застав гэх газарт хилийн шинэ боомт нээлгэж, Хятадын гүнээс тус орд хүртэл төмөр зам татуулахаар хөөцөлдөж явсныг “Монгол Улсын төлөө зүтгэе” офицеруудын холбооноос эсэргүүцэн мэдээлэл хийж байв. Хилийн уг зурвас нь стратегийн болон цэрэг дайны зориулалтаар ашиглах урд хөрштэй холбогддог хамгийн дөт, хялбар зам төдийгүй говийн цэнгэг усны орд, нөөцтэй газар байж. Тиймээс эртнээсээ тухайн хэсгээр хүний хөл хорьдог, явбал шууд цаазалдаг байсан гэдэг. Ийм чухал бүсэд хилийн боомт нээлгэхээр хөөцөлдөж, хөөцөлдөхдөө “Өмнөговь аймгийн нарийвчилсан зураглал” гэх утга бүхий Хятад улсад хэвлэгдсэн номыг ашиглаж байсан нь ноцтой гэдгийг дээрх Офицеруудын холбооноос анхааруулж байсан юм. Тэрбээр Оросын уул уурхайн акулууд гэгдэх И.А.Зорин, Супейман Керимов нартай хуйвалдан Асгатын ордыг зарах шинэ хувилбар дээр мөн ажиллаж байсан талаар тухайн үеийн хэвлэлүүд онцлон мэдээлж байлаа.

Х.БАДАМСҮРЭНД ИТГЭХГҮЙ БАЙХ ШАЛТГААНЫГ БҮРДҮҮЛЭГЧ БАРИМТ МЭДЭЭЛЭЛ 4:

УИХ-ын гишүүн байхдаа өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, автомашин, компани, хуулийн этгээдийн хувь, хувьцаа эзэмшилд орсон их хэмжээний өөрчлөлтийг нууж, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуурамчаар мэдүүлж байв. Тиймээс АТГ-аас Авлигын эсрэг хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар шийдвэрлэж, Улсын ерөнхий прокурор болон Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж байж. Эхнэр Рэнцэн-Амгалангийнх нь “Тун-Эрдэнэ” эмийн фарм мөн парламентийн гишүүн байх үед нь хуурамч эм, тариа оруулж ирж зардаг байсан нь илэрч, баахан хэл ам дагуулж байсныг уншигчид мартаагүй биз ээ. Монголын газар дорх баялгийн төр төлөөлсөн манаачаас тэрбумтан болж өндийсөн мань Х.Бадамсүрэн ч эхнэрийнхээ бизнесийг сурталчилж “элдэв үс ургуулдаг бэлдмэл нь хачин сайн” хэмээн өөрийнхөө эргэн тойронд борлуулалтыг өндөр түвшинд хийж байсан гэдэг. Энэ зуурт Монголбанкны ерөнхийлөгч агсан О.Чулуунбатын хүү Ч.Бөртөнбат, Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат нартай нөхөрлөдөг том хүү Бүрнээ нь хар тамхины хэрэгт орооцолдон шуугиулж байлаа. Ийм хүн Эрдэнэт үйлдвэрээс гуравхан сая төгрөгийн цалин авч, ажилчдын нийтийн байранд энгүүн шударга амьдарч байгаа гэх нь юу л бол…

Х.БАДАМСҮРЭНД ИТГЭХГҮЙ БАЙХ ШАЛТГААНЫГ БҮРДҮҮЛЭГЧ БАРИМТ МЭДЭЭЛЭЛ 5:

Тэр жил буюу 2004 онд Хэнтий аймгийн Бэрх тосгоныг хөлдөөж байсан хүн Х.Бадамсүрэн. Хариуцлагыг нь Х.Бадамсүрэн хүлээнэ гэдгийг тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр өөрийн амаар нутгийн иргэдэд баталж байв. Тодруулбал, Төрийн өмчийн хороо менежментийн хувьчлалаар “Эрдэс” гэх группэд “Бэрх уул” компанийг хувьчилсан байдаг. Үүнээс жилийн хойно Монголросцветметийн захирал Х.Бадамсүрэн бүх хувьцааг худалдан авсан ч дулааны шугам сүлжээ, уурын зуухыг нь ашиггүй хэмээгээд дампууруулсан аж. Дампуурал дээр нь нэмээд “Багануур” цахилгаан түгээх станцид 485 сая төгрөгийн өрөнд оруулж үлдээсэн эрхэм. Ингээд Бэрх тосгоныг бүхлээр нь хөлдөөсөн жилдээ өртэй юутай нь Петровис компанид УИХ-ын гишүүн болсон хойноо хохирлыг чинь арилгаж өгнө гээд зарсан байдаг юм. Үүнийг нь дээр өгүүлсэнчлэн, Ерөнхий сайд С.Баяр нутгийн иргэдэд бататган зарласан хэрэг.

Х.БАДАМСҮРЭНД ИТГЭХГҮЙ БАЙХ ШАЛТГААНЫГ БҮРДҮҮЛЭГЧ БАРИМТ МЭДЭЭЛЭЛ 6:

“Их өр”-ийн 98 хувийг тэглэж, үлдсэн 2 хувьтай тэнцэх 250 сая ам.долларыг Монголын тал хугацаанд нь шилжүүлж чадаагүйн хариуцлагыг Х.Бадамсүрэн үүрэх ёстой гэдэг. Гэвч тэр дэвшсээр. Өөр олон олон өрийн асуудлыг будилуулсаар явна. Санамж бичигт дурьдсан өрөөс чөлөөлөх процедурыг гардан хийх ёстой хүмүүсийн тэргүүлэгч байсан тэрбээр Орос Монголын хамтарсан үйлдвэрийн нэрээр гааль, татварын хөнгөлөлт эдэлсээр байх гэсэн хувийн өчүүхэн сонирхлынхоо төлөөсөнд Монгол улсаа Оросуудын улс төрийн тоглоомонд хаяж өгсөн гэгддэг. Түүний увайгүй байсан үйлдэл бүрийн ард хувийн өчүүхэн сонирхол л дагалдаж явдаг гэдгийг жоншны бизнесийг атгуулна хэмээн хөөрөгдөж эхнэрийнхээ “Тун эрдэнэ” фармын данс руу “Сторг Хандельсгес” компаниас 50 мянган ам.доллар, худалдаж авч хөлдөөсөн Бэрхийн уурхайн данс руу 132 мянган ам.долларыг  шилжүүлүүлж авсан байсан гэх мэдээллээр нь жишээ аван ойрын нь нөхөд хэлж байна.

Ийм л эрээ цээргүй, худал хуурмагаар дүүрсэн намтар бүхий эрхэм улс түмний ганц саалийн үнээ болсон Эрдэнэт үйлдвэрийг толгойлж байна. Мөнгө цагаан нүд улаан болсон түүнд тус үйлдвэрийн Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харьцах албаны захиран зарцуулах ёстой зардал ч чамлагддаггүй бололтой. Тэрбээр эл албанд өөрийн багийг томилж, өнөөдүүл нь хэвлэл мэдээллийнхний нэр барьж өөрсдийн эргэн тойрны элдэв Төрийн бус байгууллагаар дамжуулан нэлээдгүй дүнтэй гэрээ хийчихээд байгаа гэдгийг ч эх сурвалжаас өгч байна. Цагтаа бэлгэвч, үзэг балны шахаасаар гадагш урсдаг байсан мөнгө энэ цагт дүрээ хувирган “Хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд үнэнийг түгээх” төсөл болон өөрчлөгдөн урсч эхэлсэн юм байх. Шилэн данс гэх гайхалтай ололтын ачаар жинхэнэ хэвлэл мэдээллийнхэнд очих ёстой мөнгө хэвлэлийн нэр барьсан хуурамч Төрийн бус байгууллагууд руу шилжиж, мөнөөхийг нь Х.Бадамсүрэн болоод түүний нөхөд хэрхэн ашигтайгаар эргүүлж буйг даруйхан шалгахад ч гэмгүй гэдгийг Аудитын байгууллага анхааралдаа авна уу.

3 Сэтгэгдэлүүд

  1. Үнэн бол хариуцлага хүлээлгээгүй дэвшсэн бгаа нь инээдтэй


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!