Өнөөдөр “Үхэх барилдлагатай улаан нохой өдөр”

Аргын тооллын 6 сарын 18. Билгийн тооллын 16. Үхэх барилдлагатай улаан нохой өдөр. Өглөө нар 04:52 минутад мандан, орой 20:54 минутад жаргана. Уг өдөр бар, морь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр ан гөрөө хийх, адгуус мал нядлах, ажилчин авах, лус тахих, бүтээн байгуулалтын шав тавих зэрэг үйлд сайн. Нүүдэл суудал хийх, урлахуйн үйлд суралцах, хэрүүл тэмцэл хийх, мод таслах зэрэгт муу. Аян замд одогсод чанх хойшоо мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс засуулбал өвчин эмгэг ирнэ. Чих, өвчүү, эрүү, хөлийн эрхийндээ  мэс бүү хүргэ.

06 сарын 18-нд дэлхийн түүхэнд:

  • 1583 онд анх Англид хүний амь даатгаж эхэлжээ.
  • 1934 онд Англид засгийн газар нь иргэддээ гарцаар зам хөндлөн гарч байхыг уриалав.

06 сарын 18-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1942 оны энэ өдөр The Beatles хамтлагийн дуучин Paul McCartney мэндэлжээ.
  • 1976 оны энэ өдөр каунтри дуучин Blake Shelton төржээ.
  • 1988 оны энэ өдөр Twenty One Pilots хамтлагийн бөмбөрчин Josh Dun төрсөн.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!