Лүн сум-Улаанбаатар чиглэлийн авто замд осол гарч таван хүн амь үрэгджээ

Төв аймгийн Лүн сумын нутагт 06.15-ны өдрийн 15:30 цагийн орчимд орсон түр зуурын хүчтэй борооны улмаас үер бууж Улаанбаатар хот-Төв аймгийн Лүн сум хоорондох А0301 дүгээр автозамын 110-117 дахь км-т зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн. Иймээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хѳрѳнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Тѳв аймгийн Лүн сум, Тѳв аймгийн Лүн сум-Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 06 сарын 16-ны ѳдрийн 18:00 цагаас 2019 оны 06 сарын 17-ны ѳдрийн 18:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хѳдѳлгѳѳнийг хязгаарлаад байгаа билээ. Харамсалтай өчигдөр тус замд автомашин осолдож таван хүн амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Тав хангай” гэдэг газарт Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу унаж осолджээ. Автомашинд зургаан хүн байсан бөгөөд 47 настай Э, 44 настай Г, 40 орчим настай С, 35 орчим настай О, 5 настай Б нар нас барсан байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!