Хятадад үерийн улмаас 13,35 тэрбум юанийн хохирол учирчээ

БНХАУ-ын улсын өмнөд болон төвийн нутгаар энэ долоо хоногт хүчтэй аадар бороо орсны улмаас их хэмжээний үер бууж, 61 хүн амь үрэгдэж, 356 мянган хүнийг үерийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлсэн байна. Гамшигт үзэгдэлд Шанжао, Цзиань, Интань, Фужоу зэрэг нутгийн нийтдээ хоёр сая гаруй оршин суугч өртжээ.

Тус улсын Онцгой байдлын яамны мэдэгдэлд дурдсанаар, үерийн улмаас 9300 байшин нурж, 3,71 сая га газар тариалан сүйдэж, нийт 13,35 тэрбум юанийн хохирол учирсан ажээ. Мөн онцгой байдлын аврагчид Хөх мөрний дээд хэсэгт оршдог Чунцин мужид 4300 гаруй хүнийг үерийн уснаас аварч Гуандун мужийн зүүн өмнөд хэсэг рүү нүүлгэн шилжүүлсэн байна.

Энэ жил БНХАУ-ын хойд бүс нутагт хур тунадасны хэмжээ бага байх бол өмнөд бүс нутагт аадар борооны улмаас Шар мөрний дагуу үерийн гамшиг нүүрлэж болзошгүй байгааг Хятадын Онцгой байдлын яам анхаарууллаа.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!