Өнөөдөр “Түлх барилдлагатай хөх бич өдөр”

Аргын тооллын 6 сарын 16. Билгийн тооллын 14. Түлх барилдлагатай хөх бич өдөр. Өглөө нар 04:52 минутад мандан, орой 20:53 минутда жаргана. Уг өдөр хулгана, луу жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр гэмтнийг гэсгээх, тагнаж чагнах, шүүх, зарга үүсгэх, бүжиг наадам хийх цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарих, сүм дуганыг сэргээх, аравнайлах, тойн хуврага болох, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Шинэ хувцас эсгэх, өмсөх, чимэг зүүх, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэг муу. Үс засуулбал эд мал арвижна. Толгой, ходоодондоо мэс бүү хүргэ.

06 сарын 16-нд дэлхийн түүхэнд:

  • 1903 онд АНУ-д Пепси компани худалдааны тэмдгээ албан ёсоор бүртгүүлэв.
  • 1903 онд автомшин үйлдвэрлэгч The Ford motor company байгуулагдав.
  • 1919 онд Английн иргэн Жон Алкок, Артур Браун нар анх удаа зогсолтгүйгээр Атлантын далай дээгүүр нислэг хийжээ.
  • 1920 онд Гуглелмо Маркони анх удаа радиогоор амьд хөгжмийн нэвтрүүлэг дамжуулсан байна.
  • 1944 онд Испани улс Үндсэн хуулиа баталлаа.

06 сарын 16-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1971 оны энэ өдөр реппер Tupac Shakur мэндэлжээ.
  • 1993 оны энэ өдөр DJ Gnash төржээ.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!