Өнөөдөр “Шид барилдлагатай харагчин хонь өдөр”

Аргын тооллын 6 сарын 15. Билгийн тооллын 13. Шид барилдлагатай харагчин хонь өдөр. Өглөө нар 04:52 минутад жаргана.Уг өдөр туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр буян номын үйлд шамдах, тариа будаа тарих, арилцаа наймаа хийх, өглөг өгөх, цар хүрээ ихтэй бизнес эхлэх, албан тушаал дэвших, малын ашиг шим авах, мал гадагш өгөх, номын ван лүн авах, нүүдэл суудал хийх, угаал үйлдэх, огторгуйн үүд сахих зэрэгт сайн. Хануур төөнүүр хийлгэх, анагаах элдэв үйл хийх, өндөр албан тушаалд эхэлж суух, хот балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу. Аян замд одогсод зүүн хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай  болой. Үсээ засуулбал жаргал ирнэ. Чих, шүд,хоолой, хүзүүндээ мэс бүү хүргэ.

06 сарын 15-нд дэлхийн түүхэнд:

  • 1616 оны энэ өдөр канадад анх удаагаа индианчуудад зориулан сургууль нээсэн.
  • 1957 оны энэ өдөр Бнмау-ын ардын их хурлын ээлжит сонгууль боллоо.
  • 1969 оны энэ өдөр жорж помпиду францын ерөнхийлөгчөөр сонгогджээ.
  • 1951 оны энэ өдөр ажил хэрэгт ашиглах зориулалттай анхны компьютерийг филадельфи муж улсын хүн амын тооллогын товчооны байранд дэлгэн үзүүлжээ.
  • 1940 оны энэ өдөр ану-ын ерөнхийлөгч Ф.Д.Рузвельт атомын зэвсэг бүтээх тухай тушаал гаргажээ.

06 сарын 13-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1986 оны энэ өдөр холливудын жижүгчин ихэр охид Мэри Кейт Олсен, Эшли Олсен нар мэндэлжээ.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!