Путин сэтгүүлчийн хэрэгтэй холбогдуулан хоёр генералыг огцруулав

Саяхан Оросын эрэн сурвалжлах сэтгүүлч Иван Голуновыг хар тамхи наймаалсан хэрэгт буруутгаж, гэрийн хорионд оруулсан. Гэсэн ч хэвлэл мэдээллийн салбарынхан болон олон зуун иргэдийн тэмцлийн үр дүнд түүнийг суллаж, хэргийг нь хаасан билээ. Голуновын хэргийг нотлох баримт хангалтгүй байхад зохиомол хэрэг үүсгэн өш хонзонгийн сэдлээр сэтгүүлчийг хорьсон гэж цагдаагийн өндөр албан тушаалтнуудыг буруутгаад байсан юм.

Тэгвэл өчигдөр /2019.06.13/ Москва хотын цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлстийн дарга, хошууч генерал Юрий Девяткин, Москва хотын баруун дүүргийн цагдаагийн газрын дарга, хошууч генерал Андрей Пучков нарыг дээрх хэрэгтэй холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гаргасан байна.

Голунов нь Москва хотын захиргааны өндөр албан тушаалтнуудын авлигын дуулианыг эрэн сурвалжилж байжээ. түүнийг цагдаа нар баривчлахаас өмнө удаа дараа заналхийлэл ирж байсан гэж мэдүүлсэн юм. Тус улсын Дотоод хэргийн яамнаас цагдаа нар Голуновын гэрт орохдоо өөрсдөө хар тамхи гэрт нь байршуулсан гэж үзжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!