ТӨЛБӨРИЙН КАРТЫН ПРОЦЕССОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОВ

Өчигдөр Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, “Төлбөрийн картын журам”-ын 8.12 дахь заалтыг үндэслэн төлбөрийн картын процессорын үйл ажиллагааны зөвшөөрлийг “Гурван зуун жар файнанс ББСБ”-д олголоо.

Зөвшөөрлийн гэрчилгээг гардуулах арга хэмжээнд  Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Бодлого зохицуулалт үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан,  “Гурван зуун жар файнанс ББСБ” ХХК-ий Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Батгэрэл оролцов. 

Төлбөрийн картын процессор нь карт гаргагч, хүлээн авагчтай хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр техник технологи, мэргэжлийн боловсон хүчний дэмжлэг үзүүлэгч байгууллага бөгөөд  Монголбанкнаас холбогдох хууль, журмын хүрээнд тус байгуулагад хяналт тавьж ажиллана.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!