НДШ төлж буй ажилчидын 55.3 хувь нь 900000 доош цалинтай

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны тавдугаар сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн 35.3 мянга иргэд байгаа ажээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.2 (52 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.3 (31.2 хувь) мянга нь Улаанбаатарт, 5.9 (25 хувь) мянга нь Хангайн бүсэд, 4.1 (17.4хувь) мянга нь Баруун бүсэд, 3.8 (16.3 хувь) мянга нь Төвийн бүсэд, 2.4 (10.1 хувь) мянга нь Зүүн бүсэд ногдсон байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны нэгдүгээр улиралд нийт 40.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 643.2 мянган ажиллагчид хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 62.9 (9.7 хувь) мянга нь 320000 төгрөг хүртэлх, 83.5 (13 хувь) мянга нь 320001-500000 төгрөгийн цалинтай байна. Харин НДШ төлөгч ажиллагчдын дийлэнх хэсэг нь буюу 209.8 (32.6 хувь) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай байгаа ажээ. Мөн 144.2 (22.5 хувь) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 35.5 (5.5 хувь) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай, 107.3 (16.7 хувь) мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай гэсэн судалгаа гарчээ. Харин хэрэглээний үнийн индекс (ХҮИ) энэ оны эхний 4 сарын байдлаар согтууруулах ундаа, тамхи болон орон сууц, ус, цахилгааны төлбөр өмнөх оны мөн үеийнхээс буурсан гэсэн дүн гарчээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!