А.Сүхбат: Туул голын бохирдлын асуудлыг авч хэлэлцмээр байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд өнөөдөр хэлэлцэх гэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ Монгол Улс дэлхий нийтэд шившиг болж байна. Дипломатууд хар тамхины хэрэгт оролцож байна. Энэ асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцсэн. Гэтэл үүнийг маш нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн. Гишүүдийн зүгээс нээлттэй болгох шаардлага тавиад бараагүй. Тэгэхээр энэ асуудлыг чуулганы хуралдаанаар авч хэлэлцэх хэрэгтэй байна. Ийм хууль бус наймаанд оролцож байгаа нь зөвхөн нэг удаагийнх биш. Өмнө нь янжуур тамхинаас авахуулаад асуудал байна. Гэтэл ГХЯ хир халдаахгүй байна. ЗГ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Герман улсад ороход нь бүрэн хэмжээний шалгалтад оруулсан гээд байна. Тэгэхээр энгийн иргэдийн гадаадад зорчих эрхийг боомилж, улс эх орны нэр хүндийг туйлын хүнд байдалд оруулж байна гэв.

Харин УИХ-ын гишүүн А.Сүхбат Туул голын бохирдлын асуудлыг авч хэлэлцмээр байна. УИХ-ын дарга хоёр сарын өмнө БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг яаралтай оруулж ирээрэй гэж хэлсэн санагдаж байна. Гэтэл гурван сар өнгөрлөө. Энэ асуудлыг анхааралдаа аваач ээ. Усны бохирдол, агаарын бохирдол хэрээс хэтэрлээ. Туул голын хайргыг хайр найргүй авч байна. Амьсгалах нөхцөл алга. Карьерын үйлдвэрүүд ард түмнийг амраахгүй байна гэсэн юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!