Өнөөдөр “Хотол барилдлагатай цагаагчин могой өдөр”

Аргын тооллын 6 сарын 13. Билгийн тооллын 11. Хотол барилдлагатай цагаагчин могой өдөр. Өглөө нар 04:52 минутад мандан, орой 20:51 минутад жаргана. Уг өдөр тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр арилжаа наймаа хийх хуримтлалын сан байгуулах, үнэт эд эдлэл худалдан авах, өр зээл авах, зар сурталчилгаа явуулах, шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэх зэрэг бусдыг өөртөө эрхшээх үйл болон дэлгэрүүлэх үйл газар лусын зан үйл үйлдэх, өр барагдуулах, бурханд залбирах, сан тавиулах, буг зэтгэрийг дарах, газрын үүд боох зэрэг үйлд сайн. Замд гарах, мод таслах, булш бунхан ухах зэрэгт муу. Аян замд одогсод баруун зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал эрхтэн хурц болно. Гар, хацар, хамартаа мэс бүү хүргэ

06 сарын 13-нд дэлхийн түүхэнд:

  • 1972 оны энэ өдөр бнмау-ын сайд нарын зөвлөл тогтоол гаргаж, түүх соёлын дурсгалт 21 газрыг аймаг, хотын хамгаалалтад авчээ
  • 1970 оны энэ өдөр улс орон даяар ардын хувьсгалын 50 жилийн ой угтсан соёлжилтын хоёр жилийн аян энэ өдөр эхлүүлсэн байна.
  • 1984 оны энэ өдөр дорнод аймгийн сүмбэр суманд халхын голын ялалтын дайчин  алдарын музей байгуулав
  • 1920 оны энэ өдөр женевт олон улсын эмэгтэйчүүдийн чуулган эхэлжээ.
  • 1944 оны энэ өдөр америкийн анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн г.кретчмер аминдэмийг хүний биед тустай болохыг тогтоожээ.
  • 1895 онд францад анх удаагаа автомашины уралдааныг зохион байгуулжээ
  • 1909 онд а.с.пушкины нэрэмжит дүрслэх урлагийн музей москва хотноо байгуулагджээ.

06 сарын 13-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1986 оны энэ өдөр холливудын жижүгчин ихэр охид Мэри Кейт Олсен, Эшли Олсен нар мэндэлжээ.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!