Монголбанкны Захирлуудын зөвлөл хуралдлаа

0
35

Монголбанкны Захирлуудын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болж, цаг үеийн болон бодлогын хүрээнд 4 асуудал хэлэлцлээ.  Үүнд:

“Активын чанарын үнэлгээний үйл явц, тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам болон ОУВС-гийн хурлын талаарх мэдээлэл”,

“Монголбанкны санхүүгийн тайлангийн шинжилгээ /2017 оны III улирал/”,

“Монголбанкны системийн 2018 оны нийгмийн хөгжлийн сан, захиргааны орлого, зардал, мөнгөн тэмдэгтийн үйл ажиллагаатай холбоотой зардал, хөрөнгө оруулалтын төсвийн төсөл”,

“Монголбанкнаас Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэл, арга хэрэгсэл” зэрэг мэдээллүүдээр холбогдох газар, хэлтсийн захирлууд танилцуулга хийв.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан үүрэг, чиглэл өгч, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!