Улсынхаа нэрийг шавартай хутгасан дипломатчидын балгийг “Монголчууд” үүрч эхэлжээ

Манай улсын дипломат ажилчид 70 гаруй кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-д саатуулагдсан хэрэг саяхан гарсан. Энэхүү хэргээс болж тус улсын хууль хяналтын байгууллагууд Монголчуудад хатуу хяналт тавьж эхлээд байгаа бололтой. Тодруулбал Уул уурхай сайд Д.Сумъяабазарыг Германы хил дээр байхад нь саатуулан тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь шалгасан тухай УИХ-ын гишүүн асан Г.Уянга цахим хуудаснаа бичжээ.

Тэрбээр  “Сайдыг ингэж байгаа юм чинь жирийн иргэдийг яаж чангалж, тэдэнд яаж гай болж байгаа нь ойлгомжтой. Монголчуудын Европ руу гардаг гол гарц ийнхүү чангарлаа, виз ч чангарах нь мэдээж. Үүний төлөө тэгээд хэн ч хариуцлага хүлээхгүй юу?” гэжээ. Манай улсыг төлөөлсөн дипломатчидын балаг үүгээр дуусаагүй бөгөөд Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ дипломат эрхээ хэтрүүлэн ашиглаж, хууль бус машины наймаа хийсэн хэргээр БНХАУ-д шалгагдаж эхэлсэн талаар бид өмнө мэдээллэж байсан. Түүнчлэн өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр ОХУ дахь Монголын Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэх Түгдэнгийн Мөнхбат /паспортын дугаар D0008145/ Эрдэнэбаатарын Оргил /паспортын дугаар D0033462/ нар нь Чех улсаас ХБНГУ руу дипломат дугаартай /089D93 77/ машинаар зорчиж байгаад хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан байна. Шалгалтын явцад тэднээс их хэмжээний эм, эмийн бэлдмэл олжээ. Мөн тэдний унаж явсан ОХУ-ын дипломат дугаартай автомашины бичиг баримт хуурамч байсан байна.

Тэднийг ХБНГУ руу эм, эмийн бэлдмэл хууль бусаар оруулахыг завдсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!