ЦААТАН ФЕСТИВАЛЬ ИРЭХ САРЫН 6, 7-НД БОЛНО

TSAATAN REINDEER HERDERS FESTIVAL, JANKHAI, KHOVSGOL LAKE, MONGOLIA

Хөвсгөл нутгийн аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд “Далай тур” жуулчны баазад болох гэж байна..

Тус наадам Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч буй цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилгоор 15 дахь жилдээ зохион байгуулагдах юм.

Цаатан фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олддог бөгөөд наадмыг “Монтрейвэл” компанийн Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад зохион байгуулах юм байна. Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралтай танилцаж, олон сонирхолтой арга хэмжээнд оролцох боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!