Өнөөдөр “Үл зохилдох барилдлагатай цагаан луу өдөр”

Аргын тооллын 6 сарын 12. Билгийн тооллын 10. Үл зохилдох барилдлагатай цагаан луу өдөр. Өглөө нар 04:53 минутад мандан, орой 20:51 минутад жаргана. Уг өдөр хулгана, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр хорт муу зуршлаасаа татгалзах, муу нөхдөөс зай барих, ад зэтгэрийг номхотгох, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Гүүр барих, газар ухах, үхэгсэдийн үйл үйлдэх зэрэгт муу. Аян замд одогсод зүүн урд зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, мич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал эрч хүч ихэснэ. Ам, мөр, бэлхүүстээ мэс бүү хүргэ.

06 сарын 12-нд дэлхийн түүхэнд:

  • 1867 онд Австри-Унгарын эзэнт гүрэн байгуулагдсан.
  • 1973 онд НҮБ-ын шинэ байгууллага болох Захиргааны Зөвлөл Женев хотноо ажиллаж эхэлжээ.
  • 1991 онд Оросын түүхэнд анх удаа ерөнхийлөгчийн сонгууль болжээ.

06 сарын 12-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1924 оны энэ өдөр АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч George H.W. Bush мэндэлжээ.
  • 1929 оны энэ өдөр Германы Нацизмын үед амьдарч байсан Еврей охин Anne Frank төржээ.
  • 1981 оны энэ өдөр загвар өмсөгч Adriana Lima мэндэлсэн.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!